Энэ онд “Битлз” хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд "Beatles Fan Club"-ийн гишүүд ярилцан Монголдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Bootleg Beatles” хамтлагийг урьж, нийслэлийнхэнд үнэ төлбөргүй жинхэнэ амьд тоглолтыг үзүүлэх болоод буй. Тус хамтлаг манай улсад өчигдөр хүрэлцэн иржээ. Харин тоглолт өнөөдөр 18.00 цагаас Сүхбаатарын талбайд болох юм. Мөн цөөн тооны хүмүүст "тусгай" хөтөлбөрөөр 8-ны орой тоглох юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )