Саппорогийн аюулгүйн тойргийг хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Өнөөдөр орой 23:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн аюулгүйн тойргоос Таван шарын уулзвар хүртэлх 3.2 км автозамын урд урсгал буюу зүүн тийш зорчих урсгалыг хэсэгчлэн хааж зам, засварын ажил хийхээр болжээ. Энэхүү зам засварын ажлыг "Тотал Инж" компанийн гүйцэтгэж байгаа бөгөөд уг ажил гэрээ ёсоор ирэх оны наймдугаар сарын 30-нд дуусах юм.

Тэд энэ ондоо багтаан зорчих хэсгийн хучилтыг бүрэн хийж, ирэх жил явган хүний зам болон гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Дээрх замын урд урсгалыг энэ сарын 25 хүртэл хэсэгчлэн хааж, хучих юм байна. Харин хойд урсгалыг нь 25-наас эхлэн хаах аж.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top