“УАЗ-469” машиныг хилээр нэвтрүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр “УАЗ-469” машиныг ирэх оны нэгдүгээр сараас хил нэвтрүүлэхгүй байх шаардлагыг гаргажээ. Өдөр тутам Замын-Үүд, Эрээний хооронд хилээр 20 автобус, 800 орчим “УАЗ-469” машин зорчигч тээвэрлэдэг байна. Тиймээс суудлын машинаар зорчигч тээвэрлэхээ зогсоож, стандартын шаардлага хангасан, 45 хүний суудалтай автобусны тоог 20-иор нэмэхээр болжээ. Энэ талаар Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны хэлтсийн дарга Ж.Энхбат хэлэхдээ “УАЗ 469-ыг хэлээр нэвтрүүлэхгүй болсноор автобусыг хурдан нэвтрүүлэх боломжтой болно. Өмнө нь 50 шахам “УАЗ 469” оруулдаг байсан. Харин одоо бид нэг автобусны өмнө таван суудлын тэрэг нэвтрүүлэхээр болсон. Энэ сарын 15-наас эхлэн мөрдөх энэ журам үйлчилснээр иргэд цаг алдаж хүлээхгүй болно” гэлээ.     

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top