ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 13-нд хэлэлцэхээр болжээ.
Хэргийн сануулахад, Тэднийг эрүүгийн тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар хууль бусаар эд хөрөнгө ашиглах, 150 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж, шүүхээс гэм буруутайг тогтоон, тус бүрт нь 3.6 жилийн хорих ял оноосон. П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оногдуулсан ч ялыг, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн юм. Гэвч П.Даш, Л.Алтангэрэл нар нь “Бид ямар ч буруугүй, тиймээс сэвтсэн нэр төрөө сэргээлгэнэ” хэмээж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тиймээс өнгөрсөн долдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд тэднийг шүүж, П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 зэрэг заалтыг зөрчсөн гэж үзэн тус бүр таван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3.6 жил хорих ял оногдуулсан. Мөн П.Дашаас 460.036.000 төгрөгийг, Л.Алтангэрэлээс 149.500.000 төгрөгийг тус тус гаргуулж Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )