“Мөрөөдлийн театр”-ынхан цоо шинэ уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихаар зэхжээ. Тэд энэ сарын 20-оос эхлэн "Амьдрал өөрөө бэлэг" нэртэй шоу драм тоглох юм.Тус жүжигт хоёр зохиолч, хоёр найруулагч, зураач ажиллаж байгаа ба жүжгээс үзэгчид хоёр өөр мэдрэмжийг авах гэнэ. Харин жүжгийн гол дүрүүдэд “Мөрөөдлийн театр”-ын залуу уран бүтээлчид болон нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд байсан жүжигчин Аяа буюу Алтанцэцэг оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )