Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

 

09:00  цагт Төрийн ордны их танхимд “ШУУД АРДЧИЛАЛ” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт эхэлнэ.

10:00 цагт Засгийн газрын хуралдаантай.

10.00 цагт Эрх чөлөөний талбайд өдөрлөг болно. Өдөрлөгт оролцогчдын дунд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны материал тараах, анхны тусламжийн мэдлэг олгох зэрэг олон арга хэмжээ болох юм. Өдөрлөгийг Финляндын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмайн хавирган сар нийгэмлэгийн холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр  Монголын Улаан Загалмайн нийгэмлэг зохион байгуулж байгаа юм

15.00 цагт Шадар сайд Д.Тэрбишдагва Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцана.

“Хаан жимс” жуулчны бааз жил бүр чацарганы баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн чацарганы баяр өнөөдөр болно.

Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар шавь нарынхаа хамт Туркийн Анкара хотод болж буй Ой тогтоолтын олон улсын тэмцээнд оролцож байна. Тус тэмцээн өчигдөр эхэлжээ:

Өнөөдөр 23:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн аюулгүйн тойргоос Таван шарын уулзвар хүртэлх 3.2 км авто замын зүүн тийш зорчих урсгалыг хэсэгчлэн хаан, зам барилгын ажлыг гүйцэтгэж, ирэх оны наймдугаар сарын 30 гэхэд дуусгах ажээ.

Өчигдөр 23.00 цагасс энэ сарын 12-ны өдрийн 07.00 цагт хүртэл тав хоногийн хугацаанд Энхтайваны гүүрнээс урагш 120 мянгатын уулзвар хүртэлх 600 метр замыг хааж засварлахаар болсон байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top