Өнөөдөр 5 шарын уулзвар хүртэлх замыг хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн аюулгүйн тойргоос 5 шарын уулзвар хүртэлх 3.2 км автозамын урд урсгал буюу зүүн тийш зорчих урсгалыг өнөөдрөөс хэсэгчлэн хааж зам барилгын ажил гүйцэтгэхээр болжээ. Дээрх замын баруунаас зүүн чиглэлийн урсгалыг энэ сарын 25 хүртэл хэсэгчлэн хааж хучих бөгөөд хойд урсгалыг 25-наас эхлэн мөн хэсэгчлэн хаах юм.

Энэ ондоо багтаан зорчих хэсгийн хучилтын ажлыг бүрэн хийх бол ирэх жил явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөсөн аж.  “Тотал Инж” компанийн гүйцэтгэж байгаа уг ажил гэрээ ёсоор ирэх оны наймдугаар сарын 30-нд дуусна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top