”Алтан гөрөөс” яруу найргийн наадам эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

“Алтан гөрөөс” яруу найргийн уншлага, наадмыг Дорноговь аймгийн Хамрын хийдээс эхлэн аялж, эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хамгаалах зорилгын дор нэгдэн олон улсын яруу найрагчид нэгдэж зохион байгуулж байгаа бөгөөд наадам  өнөөдөр эхэлнэ.
Энэ үйл ажиллагааг Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн ЗДТГ, Бельгийн вант Улс дахь Монгол улсын өргөмжит консул Паул Ван Воувэ, утга зохиолын "Хөх Мэдрэхүй" бүлгэм хамтран зохион байгуулж байгаа аж. Уншлагад оролцогчдын тоо хязгаартай бөгөөд гадаад орнуудаас 15, Монголоос 10яруу найрагч оролцохоор болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top