Өнөөдөр ээжүүд цэцэг, зул өргөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Бусдын буруугаас болж цаг бусаар хорвоог орхисон бяцхан хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж өнөөдөр 13.00 цагт Зайсангийн Будда бурхны цогцолборт олон ээжүүд нэгдэж цэцэг, зул өргөхөөр болжээ.

Тус үйл ажиллагааг “Facebook group Mommy Central” группын ээжүүд зохион байгуулж, бусад ээж, аавуудыг нэгдэхийг уриалж байгаа аж.

Тэд хэнэггүй,  хариуцлагагүй, чадваргүй нэгний буруутай үйлдлээс болж эмнэлгийн орон дээр, замын голд, баригдаж байгаа барилгын ойролцоо цаг бусаар эндэж буй үрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэн цагаан цэцэг, зул өргөхөөр боллоо. 

Түүнчлэн энэ үйл ажиллагаагаар дамжуулан бүх эцэг эхчүүд, жолооч нарт, барилгын ажилчид, зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудад, жолооч бэлтгэдэг сургалтын төвүүдэд, бүх шатны эмнэлгийн байгууллагын ажилтан эмч, албан хаагчдад хандан хэнд ч гэм хийгээгүй, инээж тоглож явсан бяцхан үрсийн амийг бүү хохироогооч гэж уриалж байгаа юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top