“Түмэн-Эх”-ийнхэн Ордос хотод хүрэлцэн ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Үндэсний урлагаа Азидаа сурталчилж яваа Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид өчигдөр ӨМӨЗО-ны Хөх хотоор зочилсон бол өнөөдөр Ордост ирээд байна. Манай улсын бүжигчид энэхүү “Хятад, Монголын бүжгийн гуравдугаар уралдаан”-д хоёр дахь удаагаа оролцоод байгаа юм. Тэмцээн энэ сарын 7-нд буюу өчигдөр эхэлсэн. Харин манай улсын уран бүтээлчид 10-нд оролцоно. Тэд бие биелгээ болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжимд тус чуулгын бүжгийн багш М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Аварга зээрд”, “Сугсраан донж” бүтээлээр өрсөлдөнө. Мөн “Харанга” хамтлагийн “Толин хул” дууны аянд “Домог биелгээ”-г толилуулах юм. Бидэнтэй дээрх чуулгын дарга Т.Отгонсүрэнгээс гадна Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Улсын филармонийн дарга Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн, Дарханы Залуучууд театрын дарга, бүжиг дэглээч Б.Баярсайхан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжиг дэглээч Л.Баттөр нар явна.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top