Монгол эр хүн тэр бүр сахал тавьдаггүйн учир

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Монголчууд сахал тавих ёсыг маш дэг журамтай, утга учиртай баримталдаг.

Монгол ёсонд хэн дуртай хүн дуртай цагтаа сахал үс тавьдаггүй. Харин сахал үс тавьдаг хоёр эрхэм ёсон буй.
Үүнд: Эр хүн ач хүүгийхээ дууг сонсоод сахал тавьдаг, нөгөө нь 40 хүрээд сая сахал тавьдаг байж. Мөн эцгийн байгаа цагт сахал тавьдаггүй.
Плано Карпини “Монголчуудын түүх” номондоо “Монголчууд сахал үс гэх юм бараг байхгүй боловч зарим нэг нь армаг тармагдуу живэр, нагал, ооч сахалтай бөгөөд сахлаа хусна гэж байхгүй” хэмээн бичиж үлдээсэн байдаг.
Монголчууд 40 нас хүрмэгцээ ахмадуудаасаа сахал тавих зөвшөөрөл авдаг сайхан уламжлалтай байжээ. Мөн хаанаа сахал тавих, ооч живэр сахлыг хэдийд хуузтай нийлүүлэн битүүлэх зэрэгт нарийн ёс журам баримталдаг байсан аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

гайхалтай мэдхэд илүүдэхгүй

1  |  0
(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

гайхалтай мэдхэд илүүдэхгүй

1  |  0
(103.26.194.227) 2025 оны 03 сарын 13

бас 33 насандаа зүс буруулж оочиндоо сахал тавьдаг байсан юм билээ

1  |  0
Top