Бидний хошууран барьдаг “iPhone 5C” цаашид хэрхэх вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

“DigiTimes” сонинд мэдээлснээр “Apple” корпораци цаашид “iPhone 5C”-г үйлдвэрлэхгүй ч байж магадгүй гэнэ. 

 

Хятадын хойд нутаг дахь “Foxconn” үйлдвэрлт угсардаг “Apple”-ийн хамгийн сүүлийн загварын нэг “iPhone 5C” зах зээлд төдийлөн амжилт олохгүй байгаа төдийгүй хамт худалдаанд гарсан “iPhone 5S”-ээс ердөө 100 ам.доллароор хямд байгаа учир давуу талаа хадгалж чадахгүйд хүрсэн гэв. 

 

Пластик гэртэй, мөн програм хангамжийн хувьд тийм ч сайн биш “iPhone 5С” ойрын гурван сарын хугацаанд худалдааны зах зээлээс тийм ч их ашиг хүртээгүй юм. 

 

Тус компани хамгийн сүүлд “iPhone 5S”-г худалдаанд гаргаснаас хойш зөвхөн энэ загвараас нэлээд ашиг олоод байгаа билээ.

 

Хэрэглэгчид “iPhone 5С”-г харьцангуй хямд, хөнгөн шийдэлтэй байх болов уу гэсэн таамагтай байсан ч “iPhone 5S”-ээс ердөө 100, 200 ам.долларын зөрүүтэй байгаа учир зах зээлд анх сурталчилж байсан шиг хямд, хэрэглэхэд хялбар байж чадахгүй байгаа талаар шүүмжлэх болжээ. 

 

Мэргэжилтнүүд цаашид “iPhone 5С” үйлдвэрлэгдэхгүй бол компанид алдагдалгүй тусна хэмээн үзжээ.  

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bb(122.201.21.163) 2017 оны 01 сарын 24

Ram n huuchin baij baij

0  |  0
энэ apple ийн бодлого л байсан(202.126.90.58) 2014 оны 02 сарын 17

энэ угаас бодлого л байсан шдээ зарим хүмүүс 2 хооронд С авсанаас S гээд л авч байж магад заавал хахах

0  |  0
Top