Нэрт залуу дуучин Кеша дэндүү эцэж турсан тул үхлүүт байгаа гэнэ. Од бүсгүй саяхан булимия, анорексия өвчний оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэгвэл түүний ээж Пиби Себерт эмч нар охиныг нь ямар байдалд орсныг нь үзээд цочирдсон гэдгийг нотлов. Эмч нар дуучин бүсгүйг ийм байдалтай мөртлөө тайзан дээр дуулж байсан гэдгийг мэдээд ихэд гайхжээ.
Эх нь “Эмч нар миний сайхан, өөртөө итгэлтэй, үнэт охиныг маань хараад түүнийг аажмаар үхэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Охин маань даралт нь багасч, цусных нь үзүүлэлт муу гарсан. Эмч нар түүнийг тайзан дээр үхэдхийн унаагүйд гайхлаа” хэмээн өгүүлэв.
Харин продюссер болон менежерүүд нь өөрсдийн бурууг үгүйсгэж байгаа гэнэ. Тэд дуучинд хурдан эдгэрэхийг хүсчээ.

Сэтгэгдэл ( 0 )