Монголд бөгжилсөн цэн тогоруунуудын хоёр нь Поянг нуурт очсон байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 03

БОНХЯ-ны мэргэжилтэн Х.Оюунбилэг, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал, шувуу судлаач доктор Б.Нямбаяр нар Хятадын Жианши мужийн Поянг нууранд өвөлжиж буй шувуудаа эргээд иржээ.  Поянг нуурт Монголд өсөн үрждэг цэн тогорууны дийлэнх нь очиж өвөлждөг аж. Цэн тогоруу нь манай орны зургаан зүйлийн тогорууны нэг бөгөөд сүүлийн үед тоо толгой цөөрөх хандлагатай байна. 2013 оноос Монголын судлаачид Хятад болон АНУ-ын Олон улсын тогорууны сантай хамтран цэн тогорууны судалгаа, хамгааллын ажлыг хийж эхлээд байна. Өнгөрсөн зун судалгааны баг Хэнтий, Дорнод аймгийн цэн тогоруу үүрлэж өндөглөдөг нутгаар үржлийн мониторинг,  судалгаа хийх явцдаа 42 залуу цэн тогоруу барьж наслалт, үхэл хорогдлын шалтгааныг тогтоохоор хөлөнд нь өнгөт бөгж зүүж тэмдэглэжээ. Түүнчлэн цэн тогорууны нүүдлийн зам, өвөлждөг нутгийг олж тогтоох, амьдрах орчныг нь судлах зорилгоор Хэнтий аймгийн Хурх голын хөндийгөөс зургаан тогоруу барьж хөлөнд нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий долгион дамжуулагч зүүсэн байна. Судлаачид энэхүү долгион дамжуулагчийн тусламжтайгаар шувуудыг хэзээ, хаана нүүдэллэн явж байгааг нь хянах юм. Сонирхолтой нь судлаачид 2013 оны 8 дугаар сард Монголд бөгжилсөн цэн тогоруунаас хоёрыг нь Поянг нуурт харжээ.

 

Монгол орны Монгол Дагуур, Онон-Балж, Хурх-Хүйтэний голын хөндий гэсэн газар Зүүн Азийн тогорууны сүлжээ нутагт багтдаг.  Тиймээс олон улсын тогорууны сангийн мэргэжилтэн доктор Жеб Барзений хэлснээр цэн тогорууны ирээдүйг Монгол болон Хятад улсын судлаачдын хамтын ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй юм.  Танилцах аяллын хүрээнд Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Поянг нуурын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Олон улсын тогоруу хамгаалах сан зэрэг байгууллага цэн тогорууны судалгаа, хамгаалал дээр хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suvdaa(210.125.184.85) 2025 оны 03 сарын 13

solongoschuud manai ulsaas nuudellej ochsn burgeduuded hool hayj ogood garshuulj bn nutagtaa dasgaj bn.hool idesh hayj ogwol bur hdn zuugaaraa tsuglaj bn.amitan l yum hoino dasah blgui mongol nutagtaa ergej irehgui solongost uldchih wii gj sanaa min zowj bn

1  |  0
naka(202.126.89.182) 2025 оны 03 сарын 13

omhii hytaduud avaad uldchihviidee

1  |  0
naka(202.126.89.182) 2025 оны 03 сарын 13

hytaduud avaad uldchihviidee

1  |  0
Top