“Уулын сүнс” гэх хочтой Цоохор ирвэс нь Монголын газар нутгийн нөхцөлтэй адил буюу дэлхийн хамгийн хүнд, зэлүүд нутагт тархан нутагладаг. Түүнчлэн Монголын говийн элсэн цөл болон Алтайн бүсийн уулархаг нутагт 1000 орчим байдаг энэхүү өвөрмөц муур нь хүний нүдэнд маш цөөхөн харагдсан байдаг.Гэхдээ хүн, малтай зэрэгцэн амьдарч буй газар нутгийнхаа төрх байдлын индикатор болж өгдөг гэдгийг судлаачид хэлдэг юм. Цоохор ирвэс нь 2012 оны Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар “нэн ховор” амьтаны ангилалд багтдаг. Монгол Улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд Хятадын дараа буюу хоёрдугаарт ордог. Өнөөгийн байдлаар цоохор ирвэсийн тоо 12 улсад нийт 3,900-6,400 байна: Баруун зүг рүү Афганистан, Зүүн зүг рүү Хятад, Хойд зүг рүү Орос, Өмнө зүг рүү Энэтхэгт бий аж. Саяхан, эдгээр 12 улсын засгийн газрын төлөөлөгчид Киргиз улсын нийслэл Бишкек хотод цугласан юм. Тэд цоохор ирвэсийг аварч, өндөр уулын экосистемийг хадгалж үлдэх Даян дэлхийн шинэ санаачлага болон Даян дэлхийн цоохор ирвэсийн экосистемийг сэргээх хөтөлбөрийг дэмжсэн байна.
Цоохор ирвэсийг оршин тогтноход хүн хамгийн их аюулыг учруулж байна. Хятад улсын үслэг эдлэлийн болон уламжлалт эмчилгээний салбарын эрэлтийг хангах зорилгоор, Монгол улсад цоохор ирвэсийн арьс болон ясны төлөө хулгайгаар ангуучилж байна. Хэтрүүлэн агнах болон тэдний идэшийг агнаснаар цоохор ирвэс болон малчдын хооронд зөрчилдөөн үүсдэг. Цоохор ирвэсийн уламжлалт идэш тэжээлийх нь тоо багассанаар мал сүрэг рүү дайрах болсон ба харин малчид өөрсдийн малыг хамгаалахын тулд цоохор ирвэсийг агнаж байна.
Монгол Улсын уул уурхайн салбарыг дэмжих авто болон төмөр зам гэх мэт дэд бүтцийн хөгжил ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Монголын өмнөд болон баруун бүсэд барьж буй авто болон төмөр зам нь цоохор ирвэс, түүний идэш тэжээлийн экосистемийг хэсэгчлэн хувааж байна.
Монголын шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б. Мөнхцог хэлэхдээ, “Монгол болон Төв Азийн өндөр уулын экосистемийн тэргүүн араатан болох цоохор ирвэс нь бусад нэн ховордсон амьтад болон тэдгээрийн амьдрах орчныг багтаасан бүсийн гол төлөөлөл болж байгаа юм” гэжээ. Түүнчлэн Орос улсын цоохор ирвэсийн тоо толгойг дахин сэргээх, Хятад улсын цоохор ирвэсийн генийн урсгалыг хадгалахын тулд Монгол улсын цоохор ирвэсийн тоог хамгаалж, хадгалах нь маш их ач холбогдолтой гэж байна.
Цоохор ирвэсийн газар нутаг нь ус, усан цахилгаан, ашигт малтмал, мал дээр суурилсан амьжиргаа болон эко аялал жуулчлалыг дэмжих гэх мэт орон нутгийн эдийн засагт нэн чухал ач холбогдолтой аж.

Сэтгэгдэл ( 3 )
хөгжил гэж өөрийн эрх ашгийн тулд бусдын амьдралыг бусниулахын нэр биш.
шал өөр зүйлийн амьтны зураг тавих юм даа. мэддэггүй нэг нь ийм амьтан манайд мянгаараа байна гэж ойлгоно доо.
hogji geheer baiogalgui bolchih geed baidag. baigalaa abarya geheer hogjilq bolchih geed baidag. ene asuudliig yaaval deer be?