Амралтын өдрүүдээр хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл бол кино сонирхогчдын хамгийн хайртай жүжигчин Уилл Смитт нас барсан тухай хуурамч мэдээ байлаа. Энэ мэдээ гарч эхэлсэн даруйд түүний албан ёсны цахим хуудсаар эмэгнэл илэрхийлсэн захидлууд дүүрч байжээ. Харин дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд жүжигчнийг интернет үхэл дайрсан гэж үзэж байгаа аж. Хаокс нь хууран мэхлэлт бөгөөд үүнийг хүрээг нь тэлэхийн тулд цахим ертөнцийг ашигладаг байна. Одоогоор 2013 оны аравдугаар сард зураг авалтаа эхлэсэн Hancock 2 киноны зураг авалт одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Энэхүү киноны зураг авалтыг үеэр нуруу нугасандаа гэмтэл авч нас барсан хэмээн худал шуурчээ.

Сэтгэгдэл ( 0 )