Асар их мөнгө зарсан, алан хядагчдын сүрдүүлэгтэй Сочигийн Олимпийн сонин хачин комментууд

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Дэлхий нийтийн эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Олимпийн наадмын үүх түүхийг “Сочи-2014” өвлийн XXII Олимп үргэлжлүүлэн бичиж буй билээ. Манай хойд хөрш ОХУ-д 34 жилийн дараа Олимпийн наадам болж байна. Их гүрэнд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Сочигийн Олимпийн сонин хачиныг илтгэх сонирхолтой 28 коммент танд хүрч байна.

 

1. “Сочи-2014” нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр өртөгтэй Олимпийн наадмаар тодорч, ОХУ аргагүй том гүрэн гэдгээ харууллаа.

 

2. Сочигийн Олимпийг зохион байгуулж байгаа эзэн орон ОХУ-ын анхны медалийг эмэгтэйчүүдийн тэшүүрийн төрлөөр Ольга Борисовна авч Орос бүсгүйчүүд илүү хэмээн тунхаглав.

 

 3. Их хөрөнгө мөнгө зарсан ч, хамгийн цөөхөн үзэгч, зочидтой Олимпоор шалгарав.

 

4. В.Путин Олимпийн талаарх сөрөг мэдээлэлд өдөр бүр хариулт хэлж, улс эх орноо зад рекламдаж чадав.

 

 5. ОХУ Олимпийн наадмын  аюулгүй байдлыг хангах тал дээр хангалттай ажиллаж чадаагүй.Террористууд цус урсгасан бичлэг харуулж зохион байгуулагчдыг сандаргаж, сэрэмж дагуулсан  Сочигийн Олимп.

 

6. Владимир Путины зүгээс  ижил хүйстнүүдэд зориулж хэлсэн үг олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. “Хэл амтай” Сочигийн Олимп.

 

7. Сочигийн Олимпийн үйл ажиллагаа, эргэн тойрныг  эрчим хүчээр  бүрэн хангахын тулд цахилгаан станц нэмж барьсан. Цахилгааны “эх үүсвэр” болсон Сочигийн Олимп.

 

8. Олимпод зориулж хурдны зам барихын тулд  замын хажуугийн хэд хэдэн барилгыг нураасан. “Золиостой” Сочигийн Олимп.

 

9. Олон бүтээн байгуулалтаас болж байгаль орчныг нэлээд сүйрүүлсэн “сүйрүүлэгч” Сочигийн Олимп.

 

10.  350 мянган иргэний амьдралыг дээшлүүлнэ гэж төлөвлөсөн Путины бодол талаар болсон ашиг орлогогүй байгаа Сочигийн Олимп.

 

11. Олимпийн нээлтийн үеэр таван цасан ширхэгийн нэг нь задарч цагираг болж чадаагүй нь Путины нүүрийг дэлхий нийтэд улайлгасан. “Ичмээр” Олимп.

 

12.Сочигийн анхны медалийг өнгөрсөн оны дэлхийн аваргын тэмцээнд 20-т бичигдэж байсан сноубордын тамирчин Сэйж Коценбург хүртсэн. Хэн ч таагаагүй гэнэтийн бэлэгтэй Сочигийн олимп.

 

13.Олимпийн эргэн тойрон дох сонин сайхныг Сочи хотоос сошиал медиагаар дамжуулахыг хориглосон. “Хориотой” Сочигийн Олимп.

 

14.  Ер бусын шинэлэг үлгэрийн мэт  гайхалтай Олимпийн нээлт Сочигийнх байлаа. 

 

15.Оросууд дэлхий нийтэд өөрийн түүх, өв соёл, уламжлалаа гайхуулсан, гайхалтай гэрлийн шоу Оросуудын хөдөлмөрч занг харуулсан. Гайхалтай Сочигийн Олимп.

 

15.Их гүрний нэрийг дэлхийд алдаршуулсан алдартнууд, эрдэмтэн, зохиолч, суутнууд, зөвхөн Орос оронд байх тэр гайхамшигт зүйлсийг дэлхий нийтэд танилцуулсан бөгөөд цагаан толгойн сүүлийн “Я” үсгээр “Россия” хэмээн эх орноо тунхагласан. Том Олимп.

16.Хайр охин зүүдэндээ цаасан шувуу олон түүнийгээ хөөргөн араас нь шөнийн тэнгэрт дүүлнэ. Түүний аялал ийнхүү цааш үргэлжлэн Орос орны байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн долоон арлаар аялав.Бяцхан охины аялалаар байгалийн сайхныг сурталчилсан. Танин мэдэхүйн нээлт Сочигийн Олимпийнх.

 

17. Сочи хотын унаган бүсгүй талбайн теннисийн Grand Slam-ын дөрвөн удаагийн аварга алдарт теннисчин Мария Шарапова олимпийн бамбарыг цэнгэлдэхэд буухиалуулан авчирч, тулгуурт харайлтын тамирчин олимп, дэлхийн аварга Елена Исинбаевад дамжуулсан.

 

 18.ОХУ-ын Хөдөлмөрийн баатар Александр Карелин, олимп, тив, дэлхийн аварга, гимнастикч Алина Кабаева нар галт бамбарыг асаасан.

 

 19. 40 мянган хүний суудалтай төв цэнгэлдэхэд болсон дэлхийн 44 орны төрийн тэргүүн нар очиж Сочигийн олимпийг үзэж байна.

 

20. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн олимпийн нээлтийн өмнөх өдөр Сочийг зорьж, нээлтийн ёслолд оролцсон.

 

 21.Оросын тамирчид хамгийн сүүлд цэнгэлдэх хүрээлэнд зочилж Олимпийн уламжлалыг эвдсэн шинэлэг Сочигийн олимп.

 

 22.АНУ-ын тамирчид анх удаа оросын Олимпод оролцсож байна.

 

23.Сочигийн олимпийн нээлтийн ёслол дээр   22 тонн салют буудуулсан. “Нүсэр баяр” Сочигийн Олимп.

 

 24. ОХУ 2010 оны олимпод  11-т жагссан. Энэ удаагийн Олимп Их гүрний тамирчдын хувьд алдаж боломгүй боломж.

 

25. Дэлхийн 87 орны 2900 гаруй тамирчид спортын 15 төрөлд 98 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

 

26. Техникч эрэгтэйн амийг хөнөөсний улмаас Олимпын таван цагирагийн нэг нь асаагүй эмгэнэлт явдал тохиолдсон аймшигт Сочигийн Олимп.

 

27.Олимпийн үеэр хэд хэдэн хэсэгт алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буй сэжиг бүхий алан хядагчийг хайж байгаа. Осолтой Олимп болж байна.

 

28.Хоёр алан хядагчийн бөмбөг дэлбэлэхээсээ өмнө авахуулсан дүрс бичлэгийг тавьсан байв. Тэрхүү бичлэг дээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Путин та Сочигийн олимпийг зогсоохгүй бол бид танд бэлэг барина” гэсэн байжээ.Путины аминд алан хядагчид хүрч болзошгүй “аймшигт” Сочигийн Олимп.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.48) 2025 оны 03 сарын 13

миний л хувьд энэ олимп маш сайхан болж байна.

1  |  0
seoul(27.119.207.109) 2025 оны 03 сарын 13

zohion baiguulagch oron bur l hamgiin suuld orj irdeg sh dee.yu soliorood bgaa yum be.

1  |  0
announce(203.169.55.6) 2025 оны 03 сарын 13

Дэлхийд эрүүл мэндийн аялал жуулчлалаараа тэргүүлэгч “Принц Корт” эмнэлэгт урьдчилан сэргийлэх оношлогоо, шинжилгээнд хамрагдангаа Малайз орноор аялах орчуулагч, хөтөчтэй групп аялалд урьж байна.Дэлгэрэнг

1  |  0
bold(183.177.97.14) 2025 оны 03 сарын 13

Tanai site odoo bolio. Oros oron bol yax argagyi bidnii xorsh ix gyren. Tanai teneg site iin ene met ali bolj bytexgyi yum bichix ee boli.

1  |  0
Atlas(103.26.194.98) 2025 оны 03 сарын 13

Улаанбаатарын утаан бүрхүүл Яармаг,Нүхтийг нөмрөөд Буянт-Ухаагийн хаяанд тулж зогсдогийг та мэдэхүү. Уушгаа амрааж бие махбодио хүчилтөрөгчөөр бордохыг хүсвэл анд найзуудтайгаа, амраг хостойгоо, айл гэрээрээ алжаалаа тайлж цэнгэг агаарт амрахыг хүсвэл хамгийн ойрхон амралтын газар нь Айдсын даваанд оршдог Атлас зочид буудал гэдгийг та мэдэхүү. Хаалга үүдээ амрагч, зочиддоо саяхан нээсэн Атлас зочид буудал та бүхнийг угтан авч ая тухтай орчинд тав тухтай амарч алдсан хүч тамираа нөхөх сайхан боломжийг олгож байна. Захиалга хүлээн авах утас: 8908-8924

1  |  0
хэхэ(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Кабаева бамбар асаагаагүйш дээ, тэнэг сэтгүүлчээ, барьж явж дамжуулсан ш дээ

1  |  0
хааадын удам(103.26.194.21) 2025 оны 03 сарын 13

оросыг нарийндаа Л.Гумилёвын хэлснээр монгол цустай хүмүүсийг барж идэхгүй дөө

1  |  0
zzzzz(183.177.99.102) 2025 оны 03 сарын 13

surduulj bgaa bh

1  |  0
29(202.170.94.90) 2025 оны 03 сарын 13

Онлайн үзэх боломж байхгүй горгор олимп

1  |  0
Top