“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” тоглолт болоход ганцхан хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 13

“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө

Ухаангүй дурласан хайрынхаа төлөө

Өөрийгаа зэмлэн чамайгаа уучлавч... энэ дуу үнэхээр үе үеийн залуусыг байлдан дагуулж буй хит дуу билээ. Гэгээн хайрыг магтан дуулдаг “Салхи” хамтлагийн залуус саяхан “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дуугаа шинэчлэн дуулсан байна. Түүнчлэн тус хамтлагийн тоглолт болоход ердөө ганцхан хоног үлдээд байна. Энэхүү тоглолт нь Strings Live Music Club д 14,15-ны өдөр болох юм. Олон жил фенүүдээ хүлээлгэсэний эцэст цөөн хүнд зориулан тоглож байгаа тоглолтын тасалбар маш их эрэлттэй байна. Хайрын баярын өдрөө хит болсон хайрын дуунуудыг сонсож, нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлэхийг хүсвэл Салхи хамтлагийн тоглолтыг зориорой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(183.175.1.7) 2025 оны 03 сарын 13

Ene duund uneheer durtai shuu. Ankhnii hair mini ene duug yag l bid 2-t zoruilsan duu gedeg baij bilee. Mgldoo basn bol zaabal uzeh blaa

1  |  0
Top