Ариунаа Сүри “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д дахин оролцохоор боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

ARIUNAA SURI брэнд нь орчин үеийн загварт Монгол хувцасны онцлогийг шингээж, үндэсний үйлдвэрлэгчдээр бүтээгдсэн загваруудаа олон улсын зах зээлд таниулах зорилготой ажилласаар ирлээ. Бид Монголын загварын түүхэнд анхдагч болсон олон ажлыг хийж, эхний алхмыг тавьж чадсан гэдгээрээ бахархдаг. Тухайлбал, 2011 онд "Берлины Загварын долоо хоног", 2013 онд Токиогийн загварын долоо хоног “Mercedes Benz Fashion Week” шоу гэсэн дэлхийн хэмжээний загварын шоунд оролцсоноос гадна Улаанбаатарт "Усан дээрх Загварын шоу"-г маш амжилттай зохион байгуулаад байгаа билээ.

Токиогийн загварын долоо хоногийн хувьд уг арга хэмжээ нь дэлхийн 5 том загварын долоо хоногийн нэгт тооцогдож, дэлхийн нэртэй дизайнерууд, хувцас үйлдвэрлэгчид, брэнд дэлгүүрүүд цуглан загварын ертөнцийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдогоороо чухал ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээнд бид өнгөрсөн оны 3-р сард оролцон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, загварын салбарын худалдааны төлөөлөгчид гэх мэтчилэн 300 гаруй харилцагч, үйлчлүүлэгч нарт ARIUNAA SURI брэндээ танилцуулж, хүргэж чадсан юм. Энэхүү амжилт нь бидэнд 2014 оны “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д ч бас дахин оролцох урам зоригийг өгөн, өнгөрсөн 9 сараас эхлэн IC Creative Division-ийн залуустай хамтран бэлтгэл ажилдаа орж, ирэх 3-р сарын 22-нд Токиод өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар болсноо дуулгахад тайтай байна. Үндэсний загварын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ олон улсын зах зээлд гаргах том ач холбогдолтой энэхүү ажлыг маань дэмжиж, хамтран ажиллахаар болж буй байгууллага хамт олондоо бид чин сэтгэлийн талархалаа илэрхийлье!


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

Shoot, so that”s that one suoepsps.

1  |  0
зочин(124.158.112.16) 2025 оны 03 сарын 13

за чи өөрийгөө хэл хачин модел ч гэх шиг. Хэв маяг гэж юу байдагыг ч ойлгохгүй хэвтэж байж харин ч моделууд нь загварыг илүү чимж өгсөн.

1  |  0
zochin(202.179.29.122) 2025 оны 03 сарын 13

Unexeer goe zagvaruud bolson bsn. Daanch ter xachin modeliud ni :/

1  |  0
Top