Жастин Биберийн бие хамгаалагч, жолооч хоёрыг хулгай хийсэн хэргээр өчигдөр баривчилжээ. Тэд хулгай хийж байгаа нь папарацийн дуранд өртсөнөөс болж ийн баригдсан аж.
Гэрэл зурагчин Атланта хотын захын паабын гадаа Биберийг хүлээж байх хоорондоо ийм хэргийн гэрч болсон байна. Жастин Биберийн бие хамгаалагч Хьюго Хесни өдгөө 32-той, харин жолооч Терранце Жонсон 49 настай аж. Тэд дэлгүүрээс 10 мянган ам.долларын үнэтэй камер хулгайлжээ.

Сэтгэгдэл ( 0 )