Эдийн засгийн тойм: Бүх төрлийн шатахуун, түлшний үнэ 80 төгрөгөөр нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Zindaa.mn сайтад өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн эдийн засгийн салбарын мэдээ мэдээллийн тоймыг уншигч танд хүргэж байна. Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.  Zindaa.mn сайттай хамт байсанд баярлалаа. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 

Эдийн засгийн тойм: “Бүх төрлийн шатахуун, түлшний үнэ 80 төгрөгөөр нэмэгдлээ  

 ...Өчигдөр 22.30 цагаас эхлэн бүх төрлийн шатахуун, түлшний үнийг 80 төгрөгөөр нэмэхээр боллоо...

 

“ОХУ нефтийн экспортоо зогсоох нь Монголд нөлөөлөхгүй” гэсэн ч шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдлээ

... Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга Н.Болдхүү хэлэхдээ, “ОХУ-д үүсээд буй нефтийн хомсдолоос шалтгаалан гарсан шийдвэр Монгол Улсад нөлөөлөхгүй. Нийлүүлэлтийн гэрээ хэвээр байх тул иргэд шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөл болно гэж айх хэрэггүй. Харин ч саяхан бензиний үнэ 50 төгрөгөөр буурсан байгаа” гэж мэдэгдсэн ч өчигдөр 23 цагийн үед Монголын нефть импортлогч компаниуд шатахууны үнээ 80 төгрөгөөр нэмлээ...

 

 Иргэдийн хувьцааг 1072 болгож өсгөх хууль санаачиллаа

... аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийг иргэдэд үнэгүй олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар санаачилжээ. Төсөл батлагдвал Монгол хүн бүр "Эрдэнэс Таван Толгой"-н 1072 ширхэг хувьцааг эзэмших юм...

 

Төв банкны бодлогын хүү жилийн 11.5% боллоо

...  Энэ сарын 28-ны өдрөөс эхлэн  Монгол банкны Ерөнхийлөгчийн 258 тоот тушаалаар төв банкны бодлогын хүүг жилийн 11.5 хувиар тогтоож хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ...

 

Маргааш өглөө талхны үнэ нэмэгдэнэ

... Маргааш өглөө та хүүхдээ талханд гаргахдаа хорин таван төгрөг нэмж өгч явуулахаа мартуузай...

 

Оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэмж сард нэг удаа олгохоор боллоо

...УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Оюутнуудыг дэмжиж тэтгэлэг өгөх учиртай. Гэхдээ хавтгайруулахгүй, сурлага сайтай оюутанд өгч болохгүй юу. Бид 9.9 хувийн алдагдалтай төсөв баталсан. Төсөвт хүндрэл учруулах юм биш үү?...

 

Монголын тэргүүн баян “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 4 тэрбум төгрөгөөр зоосны цуглуулга худалдан авчээ

...Монголын тэргүүн баячуудын нэг “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ зоос цуглуулагч Намсрай гэгчээс 3.2 сая доллар буюу 4 тэрбум төгрөгөөр зоосны цуглуулга худалдан авчээ. Тэрээр сүүлийн үед сая доллараар ан авд зориулж тусгай тоногтой ачааны Бенз автомашин, Солонгост 100 сая доллараар хувийн усан онгоц, 8 сая доллараар “Нүхт” цогцолборыг, 40 сая доллараар Дүнжингарав худалдааны төвийг худалдаж авсан төдийгүй 10 сая доллараар хувийн нисэх онгоц түрээсэлсэн гэх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаад байна...

 

Илүүдэл мөнгө инфляци өсгөлөө 

Төв банк мөнгөний бодлогоо чангалахгүй бол “бид тун удахгүй дахиад санхүү, эдийн засгийн тогтворгүй байдалтай учирч, улмаар бас нэг хямралд хүрэхийг үгүйсгэх аргагүй юм” хэмээн Монгол банк сэрэмжлүүллээ. Монгол банк энэ шийдвэрээ зөвхөн өнөө маргаашийн нөхцөл байдлыг бус, харин урагшаа, алсыг харж гаргасан гэдгээ ч онцолж байв. Мөнгөний бодлогыг чангаруулсан нь нэгдүгээрт, эдийн засгийн хэт халалтаас үүдсэн үнийн өсөлтийг урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт, мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс шалтгаалан нэмэгдэж буй суурь инфляцийн их дарамтыг бууруулж дунд хугацааны тогтвортой өсөлтийг хангах зорилготой аж.

Талхны үнэ нэмэгдлээ, яана даа 

... Талхны үнийг нэмэх болсон шалтгаан нь төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн, Эрчим хүчний зохицуулах газраас цахилгаан, дулааны үнийг нэмсэнтэй холбоотой аж.

 

Бага орлоготой иргэд орон сууцтай болно

... Бага орлоготой, анх удаа орон сууцтай болохоор хүсэлт гаргасан иргэдийг жилийн зургаан хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулахтай холбогдон гарах журмуудыг боловсруулан хамтран батлаж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг сайд С.Баярцогт,Х.Баттулга ,нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгасан байв...

 

Дотоодын үрээр тариалалт хийх боломжтой 

... 2011 оны хаврын тариалалтанд зориулж тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг худалджээ...

 

Яармагийн дэнжид 300 ортой найман давхар эмнэлэг сүндэрлэнэ

... Найман давхар 300 ортой эмнэлгийн барилгын ажлыг ирэх жилийн дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар улсын төсвөөс 19 тэрбум төгрөг зарцуулжээ. Уг эмнэлэг Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн дагуу баригдаж байгаа бөгөөд энэ орчмыг эрүүл мэнд, спорт олимпийн цогцолбор болгох юм байна...

 

Төсвийн зарлага 821.5 тэрбум болжээ

...Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 63.1 хувь буюу 349.9 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага 1.151.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс 821.5 тэрбум төгрөгийн буюу 71.3 тэрбумын гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр өссөн нь “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгох бэлэн мөнгө нэмэгдсэн, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох болсонтой холбоотой байжээ... 

 

Иргэн та Хөгжлийн банкны 800 тэрбумын бондоос худалдан авч болно

... Иргэн та засгийн газрын бондыг худалдан авснаар хугацааны төгсгөлд тогтоосон хүүний хамтаар мөнгөө өсгөж авна. Засгийн газрын бонд нь арилжааны банкны хадгаламжийг бодвол хүү багатай ч, эрсдэлгүй байдгаараа давуу талтай. 

 

Архи зарах зөвшөөрөл 1,5 сая төгрөг боллоо

... согтууруулах ундаагаар баар цэнгээний газрууд шөнийн 00 цаг хүртэл үйлчлэхэд 20 сая төгрөгийн зөвшөөрөл олгохоор тусгасан заалтаа өөрчлөн нийслэлд 1.5, аймгийн төвд 800, сумдад 500 мянган төгрөг байх . Сунгалтыг нь нийслэлд 500 мянга, аймгийн төвд 400 мянга, сумдад 200 мянга байхаар өөрчлөлт оруулжээ...

 

Хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өснө 

...Азийн орнуудын дотоодын зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өсөх тооцоо байна. Үүнээс болж ойролцоогоор 64 сая хүний амьжиргааны түвшин буурч, нэн ядуу болж магадгүй юм...

 

Долларын ханш улам өснө  

... өсөлт нь дулааны улирал даган идэвхждэг зам, барилга, уул уурхайн компаниудын гадаад худалдан авалт өсч байгаатай холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна... 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top