Нууцлалын баталгаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Зиндаа ХХК-ийн салбар job.zindaa.mn сайтаар үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн хангаж ажиллана.
Нууцлалын бодлого гэдэгт манай сайтад бүртгүүлсэн таны мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагуудад ашиглуулах нөхцлүүдийг тусгасан болно. Хэрвээ та өөрийн анкетаа нээлттэй болгосон тохиолдолд манай сайтанд байрлах ажил олгогч байгууллагуудад энэ нууцлалын нөхцөл хамаарахгүй.

 

Таны хувийн мэдээлэл

Манай вэб хуудсанд оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүй хадгалагдах болно. Мөн өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, засах боломжтой.

Мэдээллийн хамгаалалт

Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгална. Та өөрийн анкетандаа нээлттэй тохиргоог сонговол манайд бүртгэлтэй ажил олгогчид мэдээллийг тань үзэх эрхтэй. Харин хязгаарлагдмал тохиргоог сонгосон тохиолдолд та өөрөө анкетаа байгууллагууд руу илгээхгүй бол хэн ч таны мэдээллийг үзэх боломжгүй болно. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, job.zindaa.mn сайтаар үйлчлүүлээд гарахдаа заавал баруун дээд буланд байрлах ГАРАХ товчин дээр дарж байна уу!

 

 

Нууцлалын системд өөрчлөлт оруулах

Тус сайтын зүгээс системийг улам сайжруулж, ашиглахад илүү амар болгох үүднээс вэб-ийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та бүхэн нууцлалын бодлого, баталгаа хэсгийг тогтмол уншиж байна уу!
Манай сайтаар зочилсон таньд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top