“Петро чайна”-д гарсан галын аюулыг монгол ажилчид саармагжуулж, их галын аюулаас аварчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Дорнод аймгийн Матад сум дахь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Тосон уул-XIX талбайд энэ сарын 10-ны өдөр 20.42 минутад дахь нефть цуглуулах, олборлох, ялгах, дамжуулах, ачих “Та-1” байгууламжид гал гарч, дэлбэрэлт болсон. Энэ ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүн түлэгдэж, газрын тос ачиж байсан 10 машин шатсан хэрэг гарсан. Уг компанийн ажилчдын дийлэнх нь Хятад улсын иргэд байдаг аж. Харин гал гарч, автомашин дэлбэрэх үед хятадууд биш, тэнд байсан Монгол иргэд самбаачлан шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч, учирч болох томоохон аюул эрсдлээс урьдчилан сэргийлсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Тодруулбал, Тосон уул-XIX талбайд гал гарсан даруйд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн кэмпид ажилладаг н.Мөнхжин, н.Бямбацогт, ээлжийн ахлах оператор  Г.Цэндцэцэн нарын хэсэг Монгол залуус тусламж үзүүлэхээр очсон байна. Энэ үед яах учраа олохгүй сандарсан хятад ажилчид нааш, цааш хашгиралдан гүйлдэж байжээ. Тэд хоорондоо ярилцан галыг цааш даамжруулахгүйн тулд шахуургыг зогсоож, нэгдсэн байгууламжийн цонхыг хагалан орж эрчим хүчийг салгасан байна. Хэрвээ эдгээр залуус ийм арга хэмжээ аваагүй бол 7000 тонн нефть хадгалах танканд гал хүрч Мэнэнгийн талд гал тархаж, асар их хор хохирол учрах байсан аж. Одоогоор Тосон уулын 19 талбайн түүхий тосны эксортын үйл ажиллагааг гал гарсаны улмаас түр зогсоогоод байгаа аж. Учир нь газрын тос агуулах савны багтаамж муу байгаа тул олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цоонгийг түр хаажээ. Тус баазад Хятадаас засварын мэргэжилтнүүд ирвэл олборлолтын ил байгууламжийн галд өртсөн ачих хэсгийг сэргээн засварлахад 14 хоногийн хугацаа шаардлагатай юм байна. Тиймээс хятадын мэргэжилтэн, засварчдын бичиг баримтын бүрдүүлээд хилээр оруулах юм бол засварын ажил эхлэхээр төлөвлөөд байгаа юм байна. XIX талбайд гарсан галын улмаас амиа алдсан хоёр цогцсыг таних боломжгүй байгаа тухай мэдээлж байсан. Амиа алдсан иргэдийн нэрс тодорхой болсон байна. Mao Jian Oing /45 настай/,  Chen Tie Peng  /29 настай/ гэдэг бөгөөд Хавирга болон Баянхошуу боомтоор Монгол улсын нутагт орж ирсэн хүмүүс байжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ttt(202.131.235.6) 2025 оны 03 сарын 13

tenegteed baixiin tanix bolomjgui ch gex shig ter gazart ni ajillaj bgaa xumuus tootoi bdgiin bgaa bizdee. yamar zax deer bgaa bish.

1  |  0
zochin(103.242.44.194) 2025 оны 03 сарын 13

ajil mergejilee sain ezemshij hun chanaraa undurt urgusun zaluuchuudaaraa baharhaj bna

1  |  0
Top