Ким Кардашиан 20 сая дагагчтай болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Холливуудын оддын өдөр тутмын амьдрал, хувцаслалт стиль имимж гээд бүхий л зүйлс нь олны өмнө ил байдаг. Тиймдээ ч тэднийг дууриаж, тэднийг дагаж сонирхон хэлсэн үг үйлдэлүүдийг нь хүлээж суудаг хүмүүс олон. Тэр дундаа Реалити шоуны од Ким Кардашианы  өдөр тутмын амьдралын хэв маяг, хувцаслалт  зэрэг нь маш олон хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Ким болон түүний гэр бүлийхэн өөрсдийн “Кардашианыхантай хамт” реалити шоугаа гаргадаг. Саяхан реппер Канье Уэст, Ким Кардашиан нар ирэх тавдугаар сарын 24-нд Парист хуримаа хийхээр  товоо зарласан билээ. Тэгвэл дуулиан шуугианы эзэн Ким Кардашиан твиттер хуудсанаа 20 сая дагагчтай болсон байна. Тэрээр энэ тухайгаа маш баяртайгаар “ 20 сая дагагчтай болчихлоо. Маш их баярлалаа. Хайртай шүү залуусаа” хэмээн жиргэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top