Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр яармаг зохион байгуулж байна.
Уг яармаг нь Монголд анх удаа болж буй цагийн ажилд зуучлах яармаг юм гэж зохион байгуулагчид онцолж байна. Хөдөлмөрийн яармагт Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон 15-20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучуудыг шууд ажилд авах юм байна. Хөдөлмөрийн яармагт оюутнуудаас гадна ажлын бус чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )