Лагане паста

Хамгийн энгийн Базиликата хоол. Лагане пастаг чанасан төмс, гоймонг оливын томонд шарж, сармисаар амтлан хийдэг. Гол амт нь сармистай төмсөнд байдаг.
Абруццо

Бяслаг, өндөгтэй хурганы мах. Уулархаг Абруццо нутгаас гаралтай учраас ингэж нэрлэсэн. Өөх тос ихтэй уулын хонины махаар хийдэг хоол. Ялз чанасан хавирга, гол махыг шөлөнд нь уусгасан бяслаг, өндгөөр амталдаг.
Наполетана пицца

Өмнөд Италийн чийглэг нутаг Кампаниагийн пицца. Бусад төрлийн пиццаг бодвол жинхэнэ урлагийн бүтээл. Италийн үндэсний хоолны бэлгэдэл болсон энэ пиццаны орц, найрлага, ширхэг бүхэн онцгой амтыг мэдрүүлнэ.
Хуайс модны цэцэгтэй тортеллини

Гахайн мах, өндөг, бяслагтай хуурга. Умард Италийн жинхэнэ гэрийн хоол. Эмиля Ромайна, хуайс модын цэцгээрх амталсан энэ хуурга хүнийг дорх нь л сэргээнэ.
Фрико

Фриули нутгийнхны амтат хоол. Нарийн шигшсэн гурилыг бяслагны үртэстэй холин, тусгай хөөлгөгч ашиглан хийсэн талх. Гэхдээ энэ талхан дахь шанцай, чихэр, давсны хоимог амт нь өөр хаана ч байхгүй.
Хурганы махтай хар хайган загас

Лациод очвол хамгийн түрүүнд идэх хоолны нэг. Угаасаа энэ хоолыг идэх гэж италичууд өөрсдөө Лациод очдог. Гэхдээ зөвхөн хавар цагийн хурганы махаар хийдэг онцгой хоол юм. Хурганы махыг шүүслэг, шаржигнууртай шарж, хар хайган загасаар амтлан жигнэдэг.
Халуун ногоотой загасны шөл

Ле Маркед аль ч рестораны цэснээс энэ хоолны нэрийг олж харна. Гэхдээ Анконад бүр ч янзтай. Угаасаа хоолны нэр нь Анкон шөл. Романтик оройн хоол гэж нэрлэгддэг энэ шөл тэр нутгийн онцлогийг мэдрүүлж чадна. Энэ хот загасчдын суурингаас гараагаа эхэлж, одоо өндөр хөгжилтэй газрын нэг болжээ.
Халуун дүрлэг

“Баяна Каода”, Йедмонт нутгийнхан үүнийг халуун дүрлэг гэж нэрлэдэг. Самар, чидун жимсний тос, сармис, цөцгийтэй шөл. Маш хурц. Гэхдээ л өвөрмөц амтанд дурлагдсан идээд үзэхэд гэмгүй.
Стрюдел

Италийн хойд нутгийнхны тансаг хоол. Гэхдээ Италийн гэхээс илүү Австри-Унгарын хэв маягийг шингээсэн хоол юм. Амттай гэсэн бүхний холимог ороомог. Өндөр цавуулагтай гурил, тос, давс, за тэгээд элсэн чихэр, үзэм, халва, бурам гээд үүнд ороогүй амттан ховор гэнэ.
Мөөгтэй талиателле

Төв Италийн үндэсний хоол. Пармижиано бяслаг, гоймон, цөцгий, мөөгтэй хуурга. Орцыг дуртай хэмжээгээрээ зохицуулан хийж болно.
Дарс, үхрийн махтай полента

Валле д’Аоста нутгийн өвөрмөц амт. Газрын дундад тэнгисийн эрэгт үүнээс илүү тохиромжтой хоол гэж үгүй.

Сэтгэгдэл ( 1 )
lasagna alga daa