Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли дахин хагалгаанд орохоор бэлтгэж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн жил хөхний хорт хавдрын эрсдэлийг 87 хувиас 50 хувь болгож бууруулахын тулд хоёр хөхөндөө хагалгаа хийлгэж байсан. Харин энэ удаад ч бас хорт хавдрын эсрдлийг бууруулах зорилгоор өндгөвчөө авахуулах хагалгаанд орохоор бэлтгэж байгаа аж.
Тэрбээр “Entertainment Weekly”–д өгсөн ярилцлагандаа “Надад хийлгэх ёстой өөр хагалгаа бий. Би олон гайхалтай хүний зөвлөсний дагуу энэ хагалгааг хийлгэхээр шийдсэн. Өмнөх хагалгааны дараа би сайн эмч нарын ачаар сайхан тэнхэрч, ажилдаа хурдан эргэн орох боломж тохиосон нь их аз завшаантай хэрэг. Мөн “Unbroken” кино надад маш их эрч хүчийг өгч байгаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Сэтгэгдэл ( 0 )