Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Хажид гэдэг хэлгүй дүлий эмгэн байжээ. Эмгэн хоёр жилийн өмнө гэртээ учир битүүлгээр нас барсан байна. Хоёр жилийн дараа уг гэмт хэргийг Ж гэх залуу үйлдсэнийг олж тогтоожээ. Ж мэдүүлэг өгөхдөө. “Хүнд өрөө төлөх гээд мөнгөгүй яах учраа олохгүй явж байгаад талийгаач хөгшинтэй дэлгүүрт таарсан юм. Хөгшин хүзүүнээсээ зүүсэн уутнаас мөнгө гаргаж ирээд юм авч байсан. Тэгэхээр нь гэрт нь орж мөнгийг нь дээрэмдье гээд хоёр шил архи аваад орсон юм. Архи уугаад хөгшнийг согтоод унахаар нь хүзүүн дэх уутны оосорыг таслаад авсан чинь орилж босч ирээд зулгаагаад тавихгүй байсан юм. Тэгэхээр хүн мэдчихнэ гэж бодоод галын хажууд байсан сүхээр толгойг нь цохиод зугатсан. Тэр уутыг нь харсан чинь дотор нь 10 төгрөг л байсан юм”гэжээ. Хэрэгтэн Ж одоогоор эдлэх ёстой ялаа эдэлж байгаа бөгөөд хөгшний хүзүүндээ зүүсэн уут нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн сахиус байжээ. Тэрээр уг сахиусаа өгөхгүй байхаар нь их мөнгө байна гэж бодсондоо улайран дайрч, амийг нь эвгүйтгэсэн байна. Харин талийгаач эцэг эхээс уламжлагдан ирсэн сахиусаа алдахгүйн тулд ийн амь насаа алдатлаа тэмцсэн байна. Уг хэргийг хурандаа Ц.Даваадорж илрүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )
yun ertnii xergiig bichdeg yum be.oor sxn inergitei medee bicheech .
Эвгуйтгэнэ гэж юу гэсэн уг бэ?