Хүнтэй үнсэлцэхэд хеликобактер халдварлана

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 13

Хеликобактерийн халдвар амаар дамждаг гэж үздэг. Бохирдсон аяга таваг, халбага сэрээ, хоол хүнсээр дамжихаас гадна хелико бактеритай  болон ходоодны сөргөө өвчтэй хүнтэй  үнсэлцэхэд  мөн халдварлана.
Монголд хелико бактерийн эмчилгээ, оношлогоо практикт өргөн хэрэглэгдэж байгаа боловч эмчилгээний үр дүнг хянах боломж төдийлөн байхгүй байсны шалтгаан нь оношилгоонд хелико бактерийн эсрэг биеийг хэрэглэж байсанд оршино. Энэ нь хүний биеэс хелико бактерийн эсрэг ялгарч байгаа уураг бөгөөд хелико бактерийг төлөөлж чадахгүй. Ялангуяа эмчилгээний явцад хелико бактер бүрэн устсан ч эсрэг бие хүний биед насан туршдаа хадгалагдан үлддэг. Үүнийг эмч нар маань бүрэн ойлгоогүйгээс хелико бактер устгагдаагүй байна гэж үзээд ахин дахин антибиотекийн курс эмчилгээг хийж дисбактериоз, мөөгөнцөртөх өвчин  үүсгэж байна.
Манай лаборатори нь үлээлтээр хелико бактерийг илрүүлэх өндөр мэдрэмжтэй, маш сайн нарийвчлалтай амьсгалын тестийн оношлогоог Монголд нэвтрүүлээд 3 жил болж байна.  Энэхүү шинжилгээг хийлгэхэд судас хатгуулах шаардлагагүй, таны эрсдэлгүй сонголт болохоос гадна эмчилгээний үр дүнг хянах боломжийг эмч, өвчтөнгүүдэд олгож байгаа болно.
 Монголд анх удаа:
•    Элэгний A, B, C, D вирус тоолох
•    Ходоодны Хеликобактери үлээлтийн аргаар тодорхойлох
•    Хүний Папиломын вирус тоолох
•    Элэгний Хатуурал /цирроз/-ыг үе шатаар нь тодорхойлох FibroScan технологи
•    Элэгний С вирусыг “VIC” аргаар тоолох

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
юу вээ(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Энэ эмнэлэг нь хаана байдаг ямар нэртэй ямар үнэтэй.яаж эмчилгээ үр дүнг хянадаг талаар нь дэлгэрэнгүй ойлгомжтой юм бичээчээ,ёстой тэнэг хүн шиг юи бичих юм даа

1  |  0
Top