Зүүн тархи, эсвэл баруун тархи давамгайлсан гэж хүмүүс ярьдаг нь юу гэсэн үг вэ. Тархины хоёр тал өөр өөр оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны хариу үйлдэлд оролцдог юм.
Зүүн тархи нь давамгай хөгжсөн хүмүүсийн оюуны болон логик сэтгэлгээ илүү хөгжсн байдаг бол баруун тархи нь давамгайлдаг хүмүүс далд зөн совин ихтэй, мэдрэмжтэй, бүтээлч байдаг. Тархины хоёр тал нь тэнцвэрт харьцаанд байдаг азтай хүмүүсийн хувьд логик сэтгэлгээний чадамж нь сэтгэл хөдлөлийн баялаг мэдрэмжтэй хосолдог.
• Баруун буюу зөв гараар бичдэг хүмүүсийн зүүн тархи оюуны үйл ажиллагаанд оролцож, логик анализ, хэл, математик загварчлалын дүгнэлт гаргахдаа гарамгай.
• Харин баруун тархи нь харааны болон орон зайн мэдрэмж, тухайлбал эвлүүлдэг зургийг нийлүүлэх, нэг харсан хүнээ андахгүй санах, зүйрлэл, хэлц үгийг ойлгох, математикийн бүтээлч ризонинг хийх зэрэгт сайн байдаг.
Зүүн ба баруун тал бөмбөрцгийн үйл ажиллагаа нь зохих хэмээр нэг нь нөгөөгөө дагадаг, мөн ямар нэгэн юманд анхаарлаа хандуулахад хариу дор нь өгдөг. Тал бөмбөрцгүүд нь 200сая аксоноор холбогдсон зангилаагаар холбогддог.
Микеланжело, Леонарда Да Винчи, Пабло Пикассо, Стив Янг нарт адил төстэй юм юу байна вэ? Бидний 8-10% нь солгой байдаг. Охидоос илүү хөвгүүд солгой байх нь элбэг. Солгой гэж зөвхөн зүүн гараар бичдэг хүмүүсийг ойлгож болохгүй. Учир нь зарим хүн баруунаараа бичээд зүүн хөлөөрөө хөлбөмбөг өшиглөдөг. Хоёр гараараа теннисний цохиур барьж сэлгэн цохидог хүмүүс ч бий.
Ерөнхийлөгч асан Рональд Рейган баруун гараараа бичиж, халбагаа барьж, харин гар буугаар солгой буудаж, солгой гараараа далладаг байжээ.
Солгой байх нь ямар нэг доголдолтой, муу зүйл огтхон ч биш боловч үгийг оновчтой хэрэглэхдээ ээрэх гэх мэт хэлний зарим бэрхшээл, толгой их өвдөх, харшил тусах магадлал баруун гартангуудаас хамаагүй их байдаг байна. Мөн солгой гартнууд шизофрин гэх мэт сэтгэл зүйн хямралд өртөх нь илүүтэй.
Солгой төрөхийн давуу тал ч бас бий. Их Британийн эрдэмтдийн судалгаагаар солгой зураач, хөгжимчин, математикч нарын тоо баруун хүмүүсээс хоёр дахин байдаг гэнэ.
Солгой эсвэл баруун төрөх нь гентэй холбоотойгоор удамшдаг байна. Английн хатан, түүний эх, хунтайж Чарьлз, Виллиам нар гэр бүлээрээ солгой ажээ. Уг удамшлын хамаарлыг судлахад доорх дүгнэлт гарсан байна.
• Эцэг эх нь хоёулаа баруун бол хүүхэд тэгж төрөх магадлал 92 хувь
• Эцэг эх хоёрын аль нэг нь солгой бол баруун байх магадлал 80 хувиар буурдаг
• Эцэг эх нь хоёул солгой хүүхдүүдийн хувьд солгой төрөх нь хоёр хүүхэд тутмын нэгт тохиолддог.
Ген судлаач Амар Ж.С.Клар нийт хүмүүсийн 80 хувьд тэднийг баруун болгодог давамгайлагч(доминант) гень бий гэж үздэг. Үлдсэн 20 хувьд нь энэ гень рецессив шинжтэй байдаг тул 50/50 хувийн харьцаатай солгой, баруун болж төрдөг байна. Энэ онолын дагуу бидний 10 хувь нь солгой, нийт ихрүүдийн 18 хувь нь өөр өөр байдгийг тайлбарлаж болох юм.
Жил бүрийн 8-р сарын 13-нд олон улсын “солгой гартануудын өдөр”-ийг олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 1 )
solgoi hvmvvs ih uhaantai baidag