Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

12 цагаас СТӨ-ний Уран зургийн галлерейд гэрэл зурагчин А.Түмэнжаргалын Төвдийн тухай "Ариун орноор Төвд", Монголын тухай "Онгон байгаль" үзэсгэлэнгийн нээлттэй. Энэхүү үзэсгэлэн нь дижитал арт гэрэл зургийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Мөн Төвдийн тухай анхны үзэсгэлэн юм.

-Мишээл экспод Барилга, Санхүүгийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн үргэлжилнэ. Үзэсгэлэнд очиж Хувьцааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах бурэн боломжтой.

-15 цагаас СЗХ-нд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ББСБ-уудын холбооны хооронд "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурна. Мөн СЗХ, ББСБ-уудын хоорондын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулна.

-НҮБ-ийн Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр "Монголын Үндэсний Цахим нэг цонх" чадавхийг бэхжүүлэх сургалтыг 09.00 цагт МҮХАҮТ-д үргэлжилнэ. Сургалт семинарын хүрээнд уг системийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ, гадаад худалдааг хөнгөвчлөх боломжууд, ЦНЦ-ны системийг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал бодлоо солилцох юм.

-Дэлхийн Нийгмийн ажилтны өдөр тохиож буйтай холбогдуулан "Нийгэм ба багшийн хөгжил" сургалтыг Дэлхийн Зөн-Монгол ОУБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулна.  Олон улсын нийгмийн ажилтны өдөр Европын орнуудаас эхэлсэн түүхтэй бөгөөд жил бүрийн 3 сарын 17-19-ны хооронд хөдөлгөөнтэйгээр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил тус Олон улсын өдрийг "Нийгмийн эдийн засгийн хямрал-нийгмийн ажлын шийдэл" уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.

-11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Монголын циркчдийн холбоо, "Шинэ цирк" төв, "Циркус Монголиа Хадгаа", Монголын ахмад циркчдийн холбоо хамтран Монголын циркчдийн чуулган хийх гэж байгаа тухайгаа зарлаж, циркийн урлагийн өнөөгийн байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top