Монгол улсад үүрэн холбооны салбар үүсэж хөгжсөнөөс хойш одоогоор дөрвөн оператор компани үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ салбарын үйлчилгээ нь ил тод бус, хүргэж буй үйлчилгээний төрлөө тайлбарладаггүйгээс хэрэглэгчдийн эрхийг зөрчих явдал сүүлийн жилүүдэд улам их гарах болжээ. Тиймээс "Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалъя" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 10.00-12 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )