Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс долоогоор бага болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 18 буюу монгол цэргийн өдрөөр эрчүүдийн эрүүл мэндийн дэмжих өдрийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сургалт сурталчилгаа явуулж, эрчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм.

Мөн яамнаас анх удаа Эрчүүдийн эрүүл мэндийн стратегийг боловсруулснаа баярынх нь өдөр баталгаажуулж, олон нийтэд танилцуулах юм байна.
Тус яамныхан өнгөрсөн жил эрчүүдийг эрүүл мэндийн  үзлэг хамруулж байжээ. Монгол эрчүүдийн дунд архи, тамхины замбараагүй хэрэглэээ, зохисгүй хооллолттой холбоотой өвчин эмгэг түгээмэл болсон.

Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтэний өвчлөл орж байгаа бөгөөд эдгээр өвчинд өртөж буй эрчүүдийн эзлэх хувийн жин өндөр байна.

Тиймээс эрэгтэйчүүдийн дундаж наслалт 63 буюу эмэгтэйчүүдийнхээс долоон насаар бага байгаа зэрэг нь төрөөс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавих цаг болсныг сануулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top