“Монголын циркчдийн холбоо”, "Шинэ цирк" төв, "Циркус Монголиа Хадгаа", “Монголын ахмад циркчдийн холбоо” хамтран энэ хавар анх удаа Монголын циркчдийн чуулган зохион байгуулах гэж байгаа юм байна. Циркийн урлаг үүсгэн байгуулагдсаны 73 жилийн ой энэ онд тохиож байна. Уг чуулга уулзалтаар үүсэж хөгжсөнөөс хойш ололт амжилт, цаашдын ажлыг төлөвлөхөөр чуулж байгаа юм байна. Энэ үеэр циркэд үүсээд байгаа нөхцөл байдал, өнөөгийн дүрх төрхийн талаар “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригтоос тодрууллаа
-Өнөөдөр циркийг үздэг хүн байхгүй болсон гэх юм. Үзэгчдийн тоо буурсан нь чухам юунаас шалтгаалж байна вэ?
-Монголыг циркийн урлаг дэлхийн циркийн урлагтай эн зэрэгцэх урлаг байсан. Үүнийг дэлхийд ч хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн байдлаар циркийн урлагийг сөнөчихлөө гэж хэлэхгүй. Циркийг хөгжүүлж авч явахад материаллаг бааз, уран бүтээлчид, уран бүтээлийн бодлого дээр үндэслэж хөгждөг жамтай. Нэг л юм дутагдаж байна. Цирк өөрөө орон зай шаарддаг ганцхан урлаг юм. Энэ нь жоохон хомс байна.
-Цирк хувьчлагдахад нөхцөл байдал хэр байсан вэ?
-Цирк хувьчлагдсанаас хойш манай циркчид тарж бутарсан. Дэлхийн хаана ч очсон циркийн урлагийг нялх балчираас хөгшин хүмүүс ч үздэг амьдрах чадвартай урлаг юмаа. Хоёр хоногийн өмнө циркийн талаар мэдээлэл хийхдээ “Циркийн үйл ажиллагаа нь зогссон байсныг авсан” гэж хэлж байсан. Яг энэ асуудал дээр тоо баримттай мэдээлэл өгье. 2007 оны нэгдүгээр сард хувьчлагдахад 2 ээлжээр тоглодог бүрэн хэмжээний баг байсан. Мөн 50-д толгой малтай байсан. Тухайн үед би ажлаа хүлээлгэж өгөхдөө бүгд байсан юмыг нь бичээд гарын үсэг зураад өгч байсан. Харин өнөөдөр “АСА” циркид цалин авч байгаа хоёрхон жүжигчин байгаа гэдгийг би мэднэ. За тэгээд тоглож байгаад тоглолт нь бүгд түрээсийн тоглолт байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Түрээсийн тоглолт гэдэг нь уран бүтээл биш шүү дээ. Энэ хугацаанд гарсан шинэ уран бүтээлийг тоолоод үзэхэд хүүхдийн жүжгүүд байна. За “Галын домог” гээд тоглолт байна. Шууд хэлэхэд “Аса” циркэд уран бүтээлийн ажил 10 хувь бусад түрээсийн юмнууд 90 хувь явагдаж байна. Цирк хувьчлагдахаас өмнө цагаан идээ, оймс зардаггүй байсан. ШӨХТГ-аас энэ түрээсийн юмнуудаа боль, мэргэжлийн урлагийн үйл ажиллагааг явуулаач гэсэн шаардлагыш циркийн удирдлага бүхий хүмүүст тавьсан байх гэж бодож байна. Одоо бид бүхэн хуучин циркдээ бүх ахмад багш нар, циркчид цуглаж толгой хорогдож байна. Бид нар хувьчлагдсан газарт заавал очих гээд байгаа юм биш. Циркийн урлагийн сайхан хөгжүүлээсэй гэж хүсэж байна.
“АСА” циркийн тэргүүн, Их аварга Д.Дагвадорж хоёр хоногийн өмнө мэдээлэл хийхдээ 64 уран бүтээл ч цалин авч нийгмийн даатгал төлдөг гэж мэдээлэл хийж байсан юм. Гэтэл “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт хэлэхдээ хоёрхон хүн цалин авдаг гэж хэллээ. Үнэхээр “АСА” циркийн үйл ажиллагаа зогссон уу. Яагаад ийм зөрүүтэй мэдээлэл хийгээд байгаа талаар “АСА” циркийн ерөнхий найруулагч Ц.Батнайрамдалаас тодрууллаа.
-“Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт хэлэхдээ “АСА” циркээс хоёрхон хүн цалин авч байгаа гэлээ. Энэ хэр үнэн бодит мэдээлэл вэ?
-Хүмүүсийн ярьж байгаагаар хувийн, төрийн гэсэн маргаантай асуудал яригдсаар байгаа. Өнөөдрийн тухайд миний мэдэж байгаа асуудал нь 135 уран бүтээл ч цалингаа аваад ажиллаж байгаа. 64 уран бүтээл ч нийгмийн даатгал төлөөд явж байгааг очоод үзэж болно. Бид 2014, 2015 онд хийх уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргасан байгаа. Бидний найруулан тавьсан “Галын домог” шиг тетарчилсан уран бүтээлүүд мөн техникийн шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа гэж байна.
-Цирк хувьчлагдахад 50 толгой мал хүлээлгэж өгсөн. Тэр амьтдын хэд нь үлдсэн юм бэ?
-50 толгой малын бичиг баримт бүгд байгаа. Тэр малнууд чинь насжилт нь хөгширсөн. Мөн дээрээс нь хотын “А” зэрэглэлийн бүсэд чоно, баавгай байлгаж болохгүй гэж оршин суугчид дургүй байдаг ийм нөхцөл байдлаас болоод амьтад цөөрсөн. Бид нар баавгайгаа Тэрэлжид аваачиж хүнээр хариулуулж байсан. Одоо циркэд 2013 онд ОХУ-аас авчирсан 10 гаруй тоомсог хүрэн халзан морьдууд сургаж байна.
-Цирк дотор өчнөөн олон түрээсийн байгууллага байгааг юу гэх вэ. Урлагийн байгууллага хэвээрээ байгаа гэж ойлгож болох уу?
-Хоёр хоногийн өмнө хуулийн зөвлөхтэйгээ тодорхой мэдээлэл хийсэн. Ахиж тайлбарлах хэрэггүй гэж бодож байна.
Б.Анхаа
Сэтгэгдэл ( 21 )
dagwaa durak odoo ikh awarga geji uuriiguu yarikhaa bolioch . chi bol mongolyn awarga bish sumogyn awarga . chamaig kheden duwchin yum medekhguy teneguud l odoo awarga geji khuurgudug baikh . bitgii yum medekhguy ,bolowsrolguygee olond kharuulji bai
Amitad odoo hurtel bh yostoi gej hen heleed bgaan be Hugshirsun amitadiin orond shine amitan avaad l syrgaj toglyyldag gazar gej bugd l medej bgaa shd Baigyylagdaal avsan amitadaa uheheer n hayaad haachihdag tsirk gej bdgiim uu Teneg hun hyyrch bgaam shig yum yarihiin
Batnairamdal hudlaa yarihaa boliyoo. Deer ni manaihan hezeenees zirkiin amitadaa ad uzej hotoos gargaj bailaa?! Ta nar amitan archilj chadahgui zovooson doo. Deer ni ter suulchiin asuultand ogt hariulaagui ni zirk bol zirk nertei barilga l uldsenees bish ter gereend durdsan zirkiin uil ajilagaa ogtsom zogssoniig haruulj baina.
давгадорж бүр худалч болж дуусаж байна дөө мөнгө хүнийг эвддэг нь үнэн юм
Neeree tsirk huvichlagdsanaas hoish tsirk gej nerlehed hetsuuhen bolson ni unen sanagdjin. tsirkchid ch tarj butarsan gedeg ni unen bha... tsirk neg yosondoo UB Palace shig tureeseer toglolt l hiilgedeg gazar bolson shu dee. gadnah ni goyo bolood bgaa ch gelee TSIRK gedeg utgaa aldsan bh.
тийм сүрхий юмбол циркийнхэн өөрсдөө хувьчилж аваахгүй яасан юм манайхийг аваачгээд л жаахан гайгүй хүмүүсийг хатгаад байсан юм бишүү
үнэн шүүдээ цирк хувьчилж аваад 7,8 жил болж байхад насчилт явагдалгүй яах юмамьтан хэд наслах ёстой гэж бодоод байгаа юм
negent huvilaad ugchihsun yum chini odoo tegeed yah geed bga yum bolooavsan ezdvvd ni medej bgaa bailgvi
turiin uchnuun ih hurungiig Dolgorsurengiin tom biyetei hooson tolgoitnuudtuud nutgiin ah murui sugartai hamtran deeremden luivardan avilgadaj avlaa.ur dund ni olon hun ajilgui bolj ulsiin hurungu ugui bolj gantshan ger buliin hurungu nemegdev gej.. . .
Мөн дээрээс нь хотын “А”зэрэглэлийн бүсэд чоно, баавгай байлгаж болохгүй гэж оршин суугчид дургүй байдаг