Ажлаасаа халагдсан шилдэг 10 шалтгаан

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

10. Японы «Мацусита дэнке» концерны нэг ажилтан халагдсан шалтгаанаар шүүхэд зарга мэдүүлж заргаа авчээ. Шүүх түүнийг ажилд нь буцаан авах шийдвэр гаргасан байна. Гаднаас нь харвал бүх юм сайхан болжээ: компани буцаагаад ажилд авч цалинг нь нэмлээ, бүр тусад нь өрөө гаргаж өгсөн гэнэ. Гэвч сарын дараа ажилтан өөрөө хүсэлт гаргаж халагдсан байна. Учир нь компани түүгээр огт ажил хийлгэлгүй зүгээр суулгаад цалин өгөөд байсан юм санж, тэгээд л мань хүн мэдрэлийн ядаргаанд орж тэсэхээ байжээ.

9. Зөвлөлт Оросын үед радио, телевизээр албаны мэдээг уншихдаа алдаа гаргаж огт болохгүй хуультай. Гэтэл нэг нэвтрүүлэгч “ юных ленинцев “ гэхийг нэг үсгэн дээр будилж “ юных ленивцев ” гэж уншаад ажлаасаа халагдсан байна. Нэг үсэг солигдсоны улмаас гарсан алдаа нь ч үнэхээр инээдтэй: өсвөрийн ленинчүүд гэсэн мундаг хэллэг өсвөрийн залхуучууд болон хувирчээ. Халагдаад зогссон нь их юм.

8. Саяхан Лос-Анжелесийн нэгэн сургуулийн багш Трейси Нидеркир гэгч эмэгтэй ёс зүйгүй үйлдэл хийснийхээ төлөө ажлаас халагджээ. Трейси биеэ өмөөрч, шинэ хичээлийг тайлбарлах хангалттай үзүүлэн байгаагүйгээс ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн байна. Тэрээр анатомийн хичээл заадаг бөгөөд эмэгтэй хүний бие эрхтний зарим онцлогийг тайлбарлахын тулд хүүхдүүдийн өмнө нүцгэлсэн гэнэ.

7. 1982-83 онд Таиландад наргилын тосны үнэ огцом унаж, өндөр модноос самар унагадаг олон тооны ажилчдаа халахад хүргэжээ. Гэхдээ энэ нь ажилгүйчүүдийн тоонд нөлөөлсөнгүй. Учир нь халагдсан ажилчид нь сармагчингууд байжээ.

6. Францын Гадаад хэргийн сайд асан суут эрдэмтэн, математикч, физикч Лапласыг ажлаас халахдаа Наполеон : “ Төрийн хэрэгт эцэс төгсгөлгүй том жижиг тоон хэмжээсийг хутгалдуулсны учир халав. “ хэмээн зарлигдсан гэдэг.

5. 1826 онд Кельн хотод дунд сургуулийн нэгэн багш физикийн хуулийн гаргалгааг хийсэн бяцхан өгүүлэл нийтлүүлснийхээ төлөө Гэгээрлийн Яамны сайдын тушаалаар ажлаасаа халагджээ. Тэр сайд “ физикийн шинжлэх ухаанд математикийг холилдуулах нь байж болшгүй нүгэл “ гэж үзсэн байна. Халагдсан багшийн овог Ом бөгөөд түүний нэрээр нэрлэгдсэн хуулийг одоо дунд сургуулийн сурагч болгон мэддэг.

4. Генри Фордын заводод архи, пиво, вино үнэртүүлсэн хэн боловч даруй ажлаас халагддаг байжээ.

3. Тамагочи тоглоом ид газар авч байх үеэр дэлхий даяар хэдэн зуун ажилтнууд ажлын цагаа бариагүй шалтгаанаар халагдаж байжээ. Хожим нь аргаа барсан удирдлага цайны цаган дээр нэмэлт 15 минутын завсарлага гаргаж өгч байсан гэнэ. Тамагочи моодноос гарсан ч завсарлага нь хэвээр үлджээ.

2. Эртний Римд халагдсан цэргүүдэд 2 ширхэг хүрэл ялтас өгч явуулдаг байжээ. Түүн дээр нь тэдний алба хаасан байдал, оролцсон тулаан зэргийг бичдэг байсан нь тодорхой эрх дарх эдлэхэд нь / тухайлбал, Римийн иргэн болох г.м / тусалдаг байв. Эдгээр ялтсыг диплом гэж нэрлэдэг байжээ.

1. 2001 онд Уэльс хотын захиргаа бага ангийн нэг багшийг 6 настай сурагчиддаа үнэн хэлсний нь төлөө ажлаас халжээ. Урам нь хугарсан хүүхдүүд нус нулимсандаа холилдон гэртээ ирцгээсний улмаас эцэг эхчүүд гомдол гаргаж л дээ. Багш хүүхдүүдэд Санта Клаус байдаггүй юмаа гэж хэлсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top