“Харанга”-ийн Лхагваагийн нэрийг барьж дээрэм хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Сарын өмнө шоронгоос суллагдсан, эрхэлсэн ажилгүй Б гэх залуу ""Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дүүг сахиж байгаа" хэмээн Гэмтлийн эмнэлэгт нэг сар орогнож байгаад уржигдар баригдсан байна. Тэрбээр эмнэлэгт хэвтэж буй өвчтөнгүүд, тэднийг сахиж буй хүмүүсээс утасны нэгж, бага хэмжээний мөнгө гуйж авдаг байснаа сүүлдээ гар утас дээрэмдээд зугтсан байна. Хэрэгтэн хамгийн сүүлд фейсбүүкээр танилцсан нэгэн бүсгүйгээс "Миний сахиж байсан хүн нас барсан тул мөнгө зээлүүлээч" хэмээн залилан хийх гэж байхад нь цагдаагийнхан баривчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top