”Буянт-Ухаа 1” хороололд 4503 иргэн бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

"Буянт-Ухаа 1" хороолол захиалга авч эхлээд дөрөв долоо хоног болж байна. Хямд, чанартай гэх уг орон сууцад амьдрах хүмэлтэй иргэд захиалга өгсөөр байгаа юм.

 

     Өчигдөрийн байдлаар тус хорооллоос байр захиалахаар төрийн албан хаагч 1970, залуу гэр бүл 927, ахмад настан 1165, хөгжлийн бэрхшээлтэй 441, нийт 4503 иргэн бүртгүүлсэн байв. Бүртгэл эхлээд гурав хонож байхад орон сууцны тооноос гурав дахин олон иргэн бүртгүүлж, байр захиалах иргэдийн тоо өдөрт мянгаар нэмэгдэж байна. Тиймээс хэрхэн явуулахыг шийдээгүй байгаа сугалааг цөөнгүй иргэдийн дунд явуулж, тэдний хэдхэн нь л байртай болох бололтой.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

Залуу гэр бүлийн баталгааг бүртгэл эхэлсэн өдрөөр хармаар байна

1  |  0
ch(202.131.230.251) 2025 оны 03 сарын 13

yaj burtguulj bga yum bol medej bga hun baival helj uguuch

1  |  0
Top