Дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг шүүн хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг ирэх даваа гарагт Дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүхэд шүүн хэлэлцэхээр болжээ. Э.Эрдэнэжамъян нь МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсний улмаас тус эрэн сурвалжлах ажиллагааг Интерпол зогсоосон юм. Тиймээс Хууль зүйн дэд сайдыг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэмээн АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Энэ бол шалтаг. АН-хан инхэж л хэлмэгдүүлж байгаа юм. Ажлыг нь хийлгэхийн оронд элдэв янзын шалтаг гаргаж ажил хийх боломжгүй болгож дарамт шахалтанд оруулж нэр төрийг нь гутааж ажлыг нь булааж авч байгаа юм. Энэ ч бүр зуршил боллоо л доо. Түүнээс энэ залуу сайн бэлтгэгдсэн чанартай боловсон хүчнүүдийн нэг мөн.

1  |  0
Top