Улсын хэмжээнд 1.2 сая мал төллөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Энэ жил улсын хэмжээнд нийт 15.2 сая хээлтэгч мал төллөнө гэсэн урьдчилсан мэдээлэл бий. Үүнээс 1.2 сая мал төллөж, гарсан төл эсэн мэнд бойжиж байгаа ажээ. Хаваржилт олон жилийн дунджаас харьцангуй сайхан болох төлөвтэй байгааг албаныхан хэлж байна. Цаг агаарын байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 15.2 сая төл мал эсэн мэнд хүлээн авч, бойжуулах бүрэн боломжтой талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг мэдээллээ. Энэ жилийн хувьд 9.6 мянган мал хорогдсон байна. Холбогдох яамныхан хаврын тарчиг саруудад салхи шуурга, байгалийн гэнэтийн үзэгдэл тохиохгүй бол малын хорогдол багатай, төл сайн бойжно гэж тооцоолж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top