Чи юу бодож байна түүнийгээ л бий болгодог

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 15

 Би багаасаа л өөрийгөө энгийн нэгэн биш гэж боддог байсан. Ирээдүйд заавал алдартай хүн болно гэж бодож байлаа. Би ирээдүйд хийхийг маш их хүсэж байгаа зүйлүүдээ хийх болно. Өөрийнхөө очно гэж бодсон газраа очиж, эрх чөлөөтэй, маш их аз жаргалтай, өөрийнхөө хамгийн хайртай хүмүүстэйгээ хамтдаа байнга аялалаар явж олонтой харьцаж, амжилтанд хүрсэн хүмүүстэй найз нөхөд болно. Энэ бол миний арав гаруй жилийн өмнөх мөрөөдөл байсан. Одоо болтол энэ мөрөөдөл маань надтай хамт байж улам бүр бодол санаанд минь ойр байдаг болсон.

Ямар зүйлийг илүү их бодно, ямар хүн байхыг хүснэ энэ бүгд биеллээ олдог. Боломж хүнд тийм их чухал биш. Гол нь ямар шийдвэр гаргасан нь чухал. Учир нь шийдвэр чамайг өөрчилдаг харин боломж чамайг өөрчилдөггүй. Олон хүмүүс надад хэн хүнийг боломж их байснаас амжилтанд хүрсэн гэж хэлдэг. Энэ бол тийм биш юм. Амжилтанд хүрч чадаагүй тэр хүмүүс боломжгүйдээ амжилтанд хүрч чадаагүй юм биш харин өөрийгөө хэзээ нэг цагт амжилтанд хүрнэ гэдэг талаар огт бодож байгаагүйд л байдаг. Амжилтанд хүрэх талаар шийдвэрийг ч гаргаагүй байдаг. Тэд зөвхөн өнөөдөр гэрт будаа байна уу. Идэх хоол маань хангалттай юу. Ажил олдох болов уу хоол ундтай байж чадах болов уу гэрт байгаа зүйл хулгайд алдагдчих вий, би өвчин тусчих вий гэх мэтчилэн үргэлжил ийм төрлийн зүйлүүдийг боддог учраас үр дүн ийм л байдаг.

Чиний бодол санаа чинь яг юун дээр төвлөрч байсан бэ. Чи яг ямар хүн байхыг хүсэж байсан. Одоо байгаа байдал чинь чиний бодлын үр дүн л байдаг. Яагаад гэвэл чи өөрийнхөө бодлын үр дүнгээр л бүхнийг бие болгодог. Хүн бодол санаагаараа өөрийнхөө хувь заяаг ч өөрчилж чадна. Хэзээ ч өөрөө хүсэхгүй, өөртөө хэрэггүй үр дүнгийн тухай битгий бодож байгаарай.  Яг одооноос эхлээд өөртөө хэрэгтэй өөрөө хүсэхгүй байгаа үр дүнгийн тухай бодолгүй, өөртөө хэрэгтэй үр дүнгийн талаар бодож, үүн дэрээ оюун бодлоо төвлөрүүлж байх хэрэгтэй. Миний бодож байгаагаар чи амжилтанд хүрч, баяр баясгалантай, аз жаргалтай, үзэсгэлэн төгс, эрүүл саруул, байхыг хүсэж байгаа. Тиймээс одооноос эхлээд өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлийг дахин битгий бод. Бодохгүйгээс гадна тэдгээрийг ярьж болохгүй бүр ийм бодол санаатай хүмүүстэй битгий харьц. Хэрвээ чамд амжилтанд хүрэх бодол байхгүй бол ямар ч ном хараад чамд нэмэр болохгүй л болов  уу.

Амжилтанд хүрэх ийм амархан гэж үү? номын хэсгээс... зохиогч Ду Юүншень

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 uruu bair zarna(103.26.194.17) 2025 оны 03 сарын 13

3.4-r horoolold super zasvartai 3 uruu bair yaraltai zarna Une 138 sayd Urguu kinoteatriin urd Utas 94030707

1  |  0
3 uruu bair zarna(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

3.4-r horoolold super zasvartai 3 uruu bair yaraltai zarna Une 138 sayd Urguu kinoteatriin urd Utas 94030707

1  |  0
Top