Амрагтаа цэргийн нууц материалууд дамжуулж байгаад шоронд оржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 15

АНУ-ын Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан, бэлтгэл офицер Бенджамин Пирс Бишоп хятад амрагтаа цэргийн нууц материалууд дамжуулж байснаа хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлжээ. Тэрээр мөрдлөгийн явцад хөндлөнгийн хүнд цэргийн нууц материал дамжуулсан болон хууль бусаар цэргийн нууц баримт, төлөвлөгөөг олж авснаа хүлээжээ. Түүнийг 20 жил шоронд хорих ял төлөвлөөд байгаа юм.

Бенжамин Пирс Бишоп нь Батлан хамгаалах яамтай хамтран ажилладаг нэгэн компанид ажиллаж байсан бөгөөд 2013 оны гуравдугаар сард АНУ-ын Хавай дахь Номхон далайн цэргийн удирдлагын төв штабаас баривчлагджээ. Тэрээр хятад бүсгүйтэй 2011 оны зунаас уулзаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
benjamin(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

Changa hujaa baina daa.

1  |  0
Top