Саяхан болж өнгөрсөн чөлөөт бөхийн олон улсын “Mongolia Open-2014” тэмцээний үеэр олон улсын шүүгчийн зэрэг олгох, ахиулах сургалт, шалгалт болж уг арга хэмжээнд гадаад, дотоодын 15 шүүгч оролцсоноос монголын талын 8 улсын шүүгч тухайлбал Лутбаярын Ганзориг, Адьяабатын Дарханбаатар, Энхбаярын Золзаяа, Жүгдэнгийн Лхагвасүрэн, Наранцэцэгийн Лхагвасүрэн, Пүрэвсүрэнгийн Пүрэвцогт, Дашдаваагийн Түвшинжаргал, Батновын Эрдэнэболд нар олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгчийн болзлыг хангасан байна.
Сургалт, шалгалтыг ФИЛА-гийн техникийн зааварлагч, япон улсын иргэн Осами Саито, хорват улсын иргэн Дабор Познак нар удирдан явуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )