Сургуулийн хашаанаас эмэгтэй хүний цогцос олдсон

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 15

Сонгинохайрхан дүүргийн XI хорооны нутаг, 105 дугаар сургуулийн хашаан дотор байдаг дулааны худагт цогцос байна гэх дуудлага өнгөрсөн даваа гаригт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Аврах шуурхай салбарын аврагчид 30 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.5.196.70) 2025 оны 03 сарын 13

ymr aimat ym be

1  |  0
Top