Энэтхэгийн цахиуртын хөндий хэмээн нэрлэгддэг мэдээллийн технологийн төв болсон Бангалор хотод өнгөрсөн жил 5000 гэр бүл салснаас 3000 нь технологитой холбоотой салалтууд байжээ. Мэдээллийн технологийн ч, салалтын ч эх орон болсон энэ газар тэд нөхөр, эхнэрийнхээ ухаалаг гар утасны мессеж, фэйсбүүк мессэж, чаат зэргээс нь ноцтой зүйлүүд олохын зэрэгцээ жи пи эсээр мөрдөн өөр хүнтэй байгааг нь илрүүлдэг байна. Мөн устгасан мессеж, дуудлагыг сэргээдэг программаар өмнө харилцсан түүхүүдийг нь сэргээхэд л асуудал үүсч эхэлдэг аж. Энэ талаар Энэтхэгийн гэр бүлийн харилцааны хуулийн танхимын үндэслэн байгуулагч Рохира “Гэр бүл салатын 50 гаруй хувийг фэйсүүк, твиттер эзэлж байна. Энэ он гарсаар энэ сарын 13 хүртэл гуравхан сарын хугацаанд 1213 гэр бүл салсан. Өмнө нь жилд 3-4 мянган хүн иймэрхүү асуудлаар салдаг байсан бол одоо сард л мянга мянгаар салдаг боллоо” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
YAG UNEN
Гадны буруунгуй нийгэмд архивгүй хүн гэж байх бишдээ сэтгэлгүй хоосон харилцааны хажуугаар бас юу ч хийж явах нь бас ойлгомжтой