Сүүлийн үед амьдаараа хуванцар хүүхэлдэйтэй адилхан болох хүсэлтэй охид бүсгүйчүүдийн цуваа уртаас урт хөвөрсөөр байгаа. Тэдний дундаас хамгийн алдартай, бараг энэ солиотой урсгал чиглэлийг үндэслэгч гэж нэрлэж болох Украины "хуванцар бүсгүй" Валерия Лукьянова өөрийн гоо үзэсгэлэнгийнхээ нууцыг саяхан дэлгэсэн байна. Өдгөө 26 настай тэрбээр хүүхэлдэй шиг харагдахын тулд гоо сайхны бүтээгдэхүүнийг тонн тонноор нь нүүрэндээ шавж, хөхөндөө силикон шахуулж, хоолны хатуу дэглэм тогтмол барьдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл саяхан тэр юу ч идэхгүй, уухгүй хэмээн мэдэгдэж хүмүүсийг цочролд оруулжээ. Энэ нь түүний эцсийн зогсоол бөгөөд "прана идэлтийн дэглэм"-д орох гэнэ. Тодруулбал, нар, салхиар буюу агаар, гэрлээр хооллох юм байх. Энэ "прана идэлт" гэдэг нь хуурамч онол бөгөөд "Хүн амьд явахын тулд юу ч идэх, уух шаардлагагүй" хэмээн сургадаг шашны нэг урсгал юм байна. Хэдийгээр шинжлэх ухаан үүнийг хуурамч хэмээн батлах боломжгүй байгаа ч энэ номлолыг баримтлагч хэд хэдэн хүн өлбөрч үхсэн баримт байдаг.
Ер нь прана идэлтийг дагасан хүн 8-10 хоног л амьд явдаг аж. Харин Лукьяновагийн хувьд прана идэштэн болоод багагүй хугацааг үдэж байгаа гэх бөгөөд сүүлийн долоо хоногуудад өлсөхийг мэдрэхээ больсон гэнэ. Тэрээр "Энэ сүүлчийн шат байх гэж би найдаж байна. Үүнээс хойш би зөвхөн агаар, гэрлээр л хооллох болно. Сансрын бичил хоолоор хооллох болсноос хойш түүний бэлхүүсний тойргийн хэмжээ 50 см хүрсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 9 )
ЭРГҮҮ ХАР МАЛ ... ^:)^
Setgetsiin uwchtei bolood l ingej bgaa shd. Uswur nasnii ohiduudad buruu ulger duurail bolj bna daa.
Шал тэнэг хүүхэн бэ. Ус агаараар хооллодог хүн гэж юу байсан юм бэ? Хүмүүсийг төөрөгдүүлдэг тэнэг юмнуудын сонгодог жишээ л бна. Охидуудаа битгий дуурайгаарайАмь дралын утга учир гэж арай өөр зүйл дээр тогтдог шүү.
шашны урсгал, буруу сэтгэлийн өвчлөлд автсан хүний үг үйлд битгийдагаарай охид хүүхүүд минь
balai ym olborch uheh n dutajdee
medrel galzyy.
uheech.amigui tsarailsan gaj donton amid yavaad yu hiine.ohid huuhnuudig buruu yumand uruu tataj gai bolood.hund hereggui yuma gehed gai bolku baival yasin.hend ch hereggui amisgaanuud.
Утгагүй юм
ЭНЭ ХҮҮХЭН ТУРАХЫН ДОН ӨВЧИН ТУСЧЭЭ ХАРВААС НҮД АМ НЬ ХӨХРӨӨД САЙХАН ЮМ ОГТ АЛГА ДАА. ЮУ Ч ИДЭХГҮЙ БОЛ СӨРӨГ ЮМ БАЙЖ Л ТААРНА, ХОДООД НЬ ЖИЖГЭРЧ ХАТААД МЭДЭЭЖ ХАТАЖ БАЙГАА БИЕ ЧИНЬ ТУРААЛД ОРОЛГҮЙ ЯАДГИЙН