Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 6 хүртэл нэг долоо хоног үргэлжилнэ.
Харин орон нутгийн бүх сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Сурагчдын амралтыг хугацааг хот, хөдөөгөөр ялгаатай тогтоож өгсөн ч хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байгаа.
Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудад зургадугаар сарын эхний долоо хоног буюу зургадугаар сарын 7-нд гэхэд дуусна.

Сэтгэгдэл ( 0 )