“Чадвар” гэдэг үг заримдаа “дөнгөн данган хийх” гэсэн үгтэй ойролцоо хэрэглэгддэг. Гэхдээ би багийн гишүүдэд байх чадварын чанарын тухай ярихдаа “сайн эзэмшсэн, чадварлаг” гэсэн хамгийн үндсэн тодорхойлолтын ойлголтоор ярьж байгаа юм. Чадварлаг багийн гишүүд нь ажлыг маш сайн хийдэг гарамгай, өндөр зэрэгт мэргэшсэн хүмүүс байдаг.
Өндөр чадвартай хүмүүст дараах нийтлэг шинжүүд байдаг:
1. Тэд чанарын өндөр үзүүлэлтэнд хүрэхэд өөрсдийгөө зориулдаг.
Христийн Өндөр Үзүүлэлт номондоо Жон Жонсон, “Амжилт биднийг бусдаас ялгаатайг харуулдаг. Өндөр Үзүүлэлт биднийг потенцальтыг хэмжиж бидний үнэ цэнийг тодорхойлдог. Амжилт цөөхөн хүмүүст ирдэг ч энэ нь олон хүмүүсийн мөрөөдөл байдаг. Өндөр Үзүүлэлт гэдэг бол бүх хүмүүст боломжтой байдаг ч харин цөөнх нь л үүнийг бодит болгодог.”.
2. Тэд хэзээ ч дунд зэрэгт зогсдоггүй
Дунд зэргийн гэдэг үг нь “ чулуурхаг уулны дунд хүртэл авирчихсан байгаа” гэсэн утгатай. Дунд зэргийн гэдэг бол ажлын дунд зогсоно, төгсгөхгүйгээр орхино гэсэн үг. Чадвартай хүмүүс хэзээ ч замын дунд ороод зогсчихдоггүй. Тэд өөрсдийн энерги, хүчин чармайлтаа хамгийн сайн хийдэг зүйлс дээрээ төвлөрүүлж, байгаа бүхнээ зориулдаг.
3. Тэд жижиг зүйлд ч анхаарлаа хандуулдаг
Дейл Карнеги хэлэхдээ,” Харваас жижигхэн ажилд ч гэсэн хамгийн сайнаа зориулахаасаа бүү эмээ. Та нэг ажлын цаана гарах болгондоо төдий чинээгээр хүчирхэгждэг. Хэрэв та жижиг ажлуудыг сайн хийгээд байвал том ажлууд нь аяндаа бүтчихнэ” гэжээ.
4. Тэд тууштай бэлдсээр л байдаг.
Өндөр бүтээмжтэй хүмүүс бэлтгэлээ хэзээ ч салгардуулдаггүй. Тэд өөрийнхөө нөөц бололцоог дээд зэргээр ашигладаг. Хэрэв 99.9 хувь хангалттай гэж үзвэл, нэг цагийн дотор 22,000 чек буруу банкны данснаас авагдаж,12 үрс буруу эцэг эхэд очих нь байна шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )