Морь унаад эх орноо бүтэн тойрно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 17

Морьтон залуус эх орноо тойрохоор болжээ. Тодруулбал МУБИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын гуравдугаар ангийн оюутнууд болох М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг нар энэхүү аяллын “Морьтон Монгол” төсөл хөтөлбөрийг боловсруулсан байна. Харин тэдний энэхүү санааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэмжихээ амлаж, хүлээн авч уулзжээ.

Тэд Өмнөговь аймгийн нутгаас эхлэн нийтдээ 8538 километр замыг мориор туулан эх орноо нар зөв тойрох бөгөөд ирэх тавдугаар сарын нэгнээс аяллаа эхлэхээр төлөвлөөд байгаа юм. Одоогоор бэлтгэл ажил нь 50-60 орчим хувьтай хангагдсан тэднийг Монгол туургатны “Гайхамшигт Монгол морь” спортын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажиллахаар болсон байна.

Даяаршлын эрин зуунд монгол уламжлалыг сэргээх, монгол хүн, монгол адууны хүч чадлыг сорих, бусдад харуулах, аяллын шинэ маршрут гаргах, угсаатан зүйн судалгаа хийх зэрэг олон талын зорилгоор энэхүү төслийг эхлүүлсэн гэдгээ тэд хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(27.123.214.2) 2025 оны 03 сарын 13

saihan sanaa

1  |  0
Top