Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжин “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан. Үүний улмаас Д.Солонгын нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн байдаг. Түүний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж,“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 8 сарын хорих ялыг оногдуулж. Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэлсэн” гэв. Тэгэхээр Х.Энхжин нь хуулийнхны хараанд байж, гадагшаа явах эрхгүй, хорооны цагдаадаа сар бүр очиж бүртгүүлэх болж байгаа юм. Мөн захиргааны зөрчил гаргавал шууд хорих ялыг нь эдлүүлэх юм.

Сэтгэгдэл ( 4 )
ENE BUZRIIG SHOROND NI HIIHGUI YAGAAD GARGACHIHVAA.SHUUGCH NARIIN CALING 5SAY BOLGOOD CH NEMER ALGA ULAM SHUNALTAI BOLGOJ ORHILOO. HAHUULINDAA HANACHIHSAN BNA.TER ZURGIIG NI HARAARAI YAMAR ZEVUUN YAM BE.ENE ODOO MONGO HULGAICH ODIIN HUU YAM BAIH DAA.....
Яана даа энэ шүүгч нарыг
Шоронд явсан бол ЭНХМАА болох байждээ
bolj bolj