Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн шинэ өнгө төрх нэмж, олны талархлыг богино хугацаанд хүлээж чадсан “Гранд” сэтгүүл хэвлэлдэн гарсаар дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа билээ.
Анх тус сэтгүүлээс 2011 онд Улс төр, бизнес, нийгэм соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт бусдыгаа манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүдийг алдаршуулан, тэдний бүтээлч үйлсийг сурталчилан таниулах зорилгоор “Гранд Лэди 2010” ёслолыг зохион байгуулж байсан. Тэгвэл тус хүндэтгэлийн арга хэмжээ жил ирэх бүр хүрээгээ тэлэн, өнгө төрхөө өөрчилж, эдүгээ “Grand People” нэртэйгээр нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, хичээнгүй үйлсээр тэргүүлж яваа эрчүүдийг мөн хамруулан алдаршуулах болсон билээ. Энэ жилийн “Grand people-2013” ёслолын арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт “Чингис" зочид буудалд болж, шилдгүүдээ шалгарууллаа. Алдартнуудыг “Гранд” сэтгүүлийн редакци болон зохион байгуулах комисс сонгон нэр дэвшүүлснээр олон нийтийн санал асуулгад үндэслэн Хүнмүүнлэг, Нийгэм соёл урлаг, бизнес, спорт, улс төрийн таван салбарт тус бүрт шилдэг “Гранд мэн”, “Гранд лэди”-ийг тодоруулдаг уламжлалын дагуу шилдгүүдээ ийн нэрлэсэн юм.
“Гранд” сэтгүүлийн редакцийн мөн шууд сонголтоор хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэрээ оруулсан үлгэр жишээ эрхэмүүдийг хүндэт “Гранд мэн”, “Гранд лэди”-ээр өргөмжилдөг уламжлалтай. Уламжлал ёсоор энэ удаа өмнөх жилүүдийн адил нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийтийн сайн сайхныг манлайлан хөдөлмөрлөж яваа 50 алдартныг “Гранд” сэтгүүлийн редакцаас нэрлэн, тэдгээрээс 12 эрхмийн нийтийн санал асуулгын дагуу тодруулсныг доор танилцуулъя.











Эх сурвалж: www.grandnews.mn

Сэтгэгдэл ( 2 )
Orosoo bol iluudsen baina
энэ ямар иэрэгтэй шагнал вэ?